“Хорих анги ба аюулгүй байдал” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа

2017 оны 04 сарын 19

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, ХСИС-ийн Хууль сахиулахын удирдлагын академитай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд харьяа хотын бүсийн хорих анги, салбар нэгжийн дарга нарт зориулсан “Хорих анги ба аюулгүй байдал” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Үндэсний язгуур эрх ашиг, сонирхол, аюулгүй байдлыг хангах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, аюул занал, эрсдэлийг нээн илрүүлж, учирч болох хор уршгийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхүйц онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилготой тус сургалтад нийт 17 удирдах албан тушаалтан хамрагдав.

surgalt0418-1a

Сургалтад хамрагдагсдад “Аюулгүй байдлын онолын үндэс”, “Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, хэрэгжилт”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Монгол Улс дахь гэмт явдлын нөхцөл байдал, чиг хандлага”, “Эрх зүйн шинэчлэл ба аюулгүй байдал”, “Хорих байгууллагын аюулгүй байдлын тогтолцоо”, “Удирдлагын манлайлал ба ёс зүй” сэдвүүдээр БХИС, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн судалгааны хүрээлэн, Цахим аюулгүй байдлын мэдээлэл, удирдлагын төв, СЭЗИС-ийн санхүүгийн удирдлагын тэнхим, Хууль сахиулахын удирдлагын академийн удирдахуйн ухааны профессорын баг, ХСИС-ийн Ахисан шатны боловсролын сургууль, ХСИС-ийн Цагдаагийн сургууль, УЕПГ-ын Сургалтын төв, ХСИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн холбогдох албан тушаалтнууд хичээл, сургалтыг заан явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top