Арди хүү ТАМХИНААС ГАРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 19

 

Хоёр настайгаасаа эхлэн өдөрт 40 ширхэг тамхи татдаг байсан Арди хүүг дэлхийн олон хүн маш хатуу эсэргүүцэж эцэг эхийг нь буруутгаж байсан билээ.
Энэ тухай Арди хүүгийн ээж Диана "Хүүгийнхээ тамхийг хориход уурлан хашгирч хана мөргөн уйлж байсан. Тамхигүй тэвчсэн хэдхэн цагийн хооронд толгой нь эргээд явж чадахгүй байв" хэмээсэн бол, аав Мохамед нь "Олон нийтийн зүгээс ирэх дургүйцэл, хүүгийнхээ ирээдүй болон эрүүл мэнд, боловсролд анхаарал хандуулахгүй байхын аргагүй үнэхээр хүчтэй байсан" хэмээжээ.


Индонезийн Засгийн газраас хүүгийн биеийг нөхөн сэргээх хөтөлбөрт хамруулан, муу зуршлаас ангижруулах шийдвэр гаргаж үүнээс үндэслэн Индонезийн Засгийн газар хүүхдүүдийн дунд тамхитай тэмцэх үндэсний компанит ажлыг эхлүүлсэн байна. Хүүг сэтгэл судлаач Сето эмчлэхийн зэрэгцээ тамхинаас гарсны дараа зөв хооллолт сэтгэл зүйн дасгалд хамруулжээ. Арди одоо долоон настай бөгөөд тамхинаас бүрэн гарсан байна.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top