“Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг 2 хуваана

2017 оны 04 сарын 19

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны  иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь “Хан-Хиллс” орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон 2 хувааж 2017 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 323176, 326352 утсанд хүлээн авна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erka(43.242.243.61) 2017 оны 04 сарын 19

Zuv shiidver bnaa

0  |  0
Ариунболд(27.123.214.103) 2017 оны 04 сарын 19

Маш зөв шиидвэр байна.

0  |  0
Ариунболд(27.123.214.103) 2017 оны 04 сарын 19

Маш зөв шиидвэр байна.

0  |  0
Top