Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2017 оны 04 сарын 19

Монгол улсын хүн амын хамгийн том бүлэг болох залуучууд нь нийт иргэдийн 35,5 хувь, хөдөлмөрийн насны нийт иргэдийн 55 хувийг эзэлж байгаа. Залуучуудын хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай юм. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Монгол улсын засгийн газраас “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зарим их дээд сургуулиуд дээр ажиллаж дээрх хуулийн төслийн хэлэлцүүлэг хийж байна. Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Их засаг олон улсын их сургуулийн хуулийн ангийн оюутнууд дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан бол маргааш Монгол улсын боловсролын их сургууль дээр хэлэлцүүлэг хийхээр болсон байна.

БЭЛТГЭСЭН: А.ЗУЛХҮҮ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top