Д.Батбаяр: Хулгайн тээврийн хэрэгслийн дагуулах хор уршгийг иргэд төдийлөн сайн мэдэхгүй байна

2017 оны 04 сарын 19

Автотээврийн үндэсний төвийг Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өгсөн ярилцлага.

-Хот хоорондын тээвэрт нийт хэчнээн автобус явж байна вэ. Мөн нийт хэчнээн автобусанд GPS суурилуулаад байна вэ?

-Өнгөрсөн онд хот хооронд 677,412, улс хооронд 43,447 хүн тээвэрлэсэн байна. Нийтдээ хоёр сая 300 мянган зорчигч улс болон хот хооронд тээвэрлэгдсэн. Энэ тоог 2015 онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт. Хот хоорондын тээвэрт явж байгаа бүх автобуснуудад 24 цагийн турш GPS ажиллаж байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл хаана явж байна, хэдэн км/ц-ын хурдтай явж байна гэдгийг манай төв харж, хянаж байдаг. Хот хоорондын 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж байгууллагын 950 орчим тээврийн хэрэгсэл тээвэрт үйлчилж байна. Манайтай гэрээтэй ажиллаж байгаа байгууллагуудын бүх том оврын автобуснуудад GPS бүрэн 100 хувь суурилуулсан. 

-Хот хооронд явж байгаа автобуснуудад хэрхэн үзлэгт хамруулж, хяналт, шалгалт тавьж байна вэ?

Хот хооронд явж байгаа автобуснуудыг тээврийн хэрэгсэл хуулиараа жилд хоёр удаа үзлэг, оношлогоонд хамрагддаг. Харин бид нар улиралд нэг удаа буюу жилдээ дөрвөн удаа үзлэг, оношлогоонд ордог. Хот хооронд явж байгаа автобуснууд тогтмол үзлэг хяналтад орж байгаа.  

-Хот хоорондын нийтийн тээврээр зорчих тасалбар цахим хэлбэрээр захиалах боломж бий юу?

Энэ жил Автотээврийн үндэсний төв үйл ажиллагаа сайжруулж иргэдэд илүү ойр байхын тул нэлээд олон ажил хийж, гүйцэтгэж байна. Өнөөдөр зарим нэг хүмүүс баруун аймаг руу зорчих бол заавал Драгон дээр очиж тасалбар бичүүлнэ. Харин зүүн чиглэлд зорчих бол Баянзүрхийн товчоонд дээр очно гэсэн ойлголттой байгаа байх. Ингэх хэрэг байхгүй. Аль ч салбар дээр очоод хот хооронд явах чиглэлийн тасалбараа бичүүлэх боломжтой. Мөн өнгөрсөн оноос хойш хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалж эхэлсэн. Манай Автотээврийн үндэсний төвийн www.transdep.mn сайтаар ороод тасалбараа онлайнаар захиалах бүрэн боломжтой. Мөн тун удахгүй тасалбар бичилтийн ТҮЦ машиныг туршилтаал ажлуулж эхлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ нь хот хооронд болон улс хоорондын тээврийн тасалбар бичихээс гадна агаарын, төмөр замын тээврийн тасалбар бичих зориулагдсан ТҮЦ машин ажлуулна. 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top