04.20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

2017 оны 04 сарын 19

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2017.04.20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө  бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

 

2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


21-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орж, салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top