С.Зориг агсаны төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 20

 Монголын ардчиллын анхдагчдын нэг, МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан 1962 оны 4-р сарын 20-ны энэ мэндэлжээ. Тэрбээр Нийслэлийн 23-р дунд сургууль, Москвагийн улсын их сургуулийн филисофийн ангийг тус тус төгссөн. Нийслэлийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, МУИС-д багш, 1990 оны намар Парламентийн бүлгэмийн гүйцэтгэх хорооны даргаар сонгогдон ажилласан. 


1992-1998 онд УИХ-ын гишүүн, 1998 оноос Дэд бүтцийн сайд, сайдын үүрэг гүйцэтгэгч, "Оюунтүлхүүр" сангийн хүндэт ерөнхийлөгч, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
С Зориг нь 1989 онд ардчилсан хувьсгалд оролцож, Монголын ардчилсан хувьсгалд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Тэрбээр 1998 онд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч (103.229.123.11) 2017 оны 04 сарын 20

УМ МА НИ БАД МЭ ХУМ.

0  |  0
Top