Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулав

2017 оны 04 сарын 21

ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Диймаа “Дуулж л явна” нэртэй гурав дах уран бүтээлийн тоглолтоо өчигдөр Бөхийн өргөөнд хийлээ.

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засгийн ухааны магистр, санхүү, банкны тэргүүний ажилтан Х.Диймаа санхүүч мэргэжилтэй ч уран бүтээлээ туурвисаар яваа Онцгой байдлын албаны шилдэг офицеруудын нэг юм.

Түүний “Дуулж л явна” тоглолтын нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, хурандаа Д.Батсайхан нарын удирдлагууд оролцон баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр дэд хурандаа Х.Диймаад “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” цол тэмдгийг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулж өгсөн юм.

Дэд хурандаа Х.Диймаа уран бүтээлийн сандаа 30 гаруй дуутай бөгөөд “Эгнээ жигд манай Онцгойнхон” хос цомгоо 2009, 2014 онд тус тус гаргасан юм.

Түүний тоглолтод Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын симфони найрал хөгжим, оркестр, найрал дуучид, бүжигчид, МУГЖ Х.Үнэнхүү, МУСТА Н.Баасандорж, П.Гэрэлмаа, Г.Батсүх нарын уран бүтээлчид оролцов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top