Украины мисс Ф.Киркоровын охиныг төрүүлээд АНУ-д цагаачилсан уу

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 23

Оросуудын дунд Киркоровын охин Алла Викториягийн ээжийг тодруулж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тэгвэл дуучны сайн найз, телевизийн алдартай хөтлөгч залуу нууцыг нь дэлгэжээ. Ф.Киркоров өмнө нь охиныхоо ээжийг Америкт цагаачлан амьдрагч гэдгийг хүлээн зөвшөөрсөн байсан. Тэр бүсгүй нь Украины мисс, эх орноо төлөөлөн Дэлхийн миссийн шалгаруулалтад өрсөлдөж байсан нэгэн аж. Алексей Дивеев-Церковный нь Украины миссийн тэмцээнийг хөтөлдөг, Ф.Киркоровын хувийн амьдралыг сайн мэдэх нэгэн гэнэ. Тэрбээр “Ф.Киркоровын охины ээжийг мэдэх үү” гэсэн асуултад “Тийм ээ, мэднэ. Тэр он гаргаад охиноо харахаар Америк руу нэг сарын хугацаатай явах гэж байгаа. Филипп Майамид хувийн байшин худалдаж авсан. Тэр байшин нь Валерий Леонтьевын байшингийн хажууд байдаг. Охиных нь ээж украин эмэгтэй. Улсынхаа тэргүүн мисс болж байсан. Одоо Америкт амьдардаг” хэмээн хариулсан байна.  Үүний дараа сэтгүүлчид Алексей Дивеев-Церковныйн хэлсэн тэмцээний бүх зургаан ялагчийг хаана байгааг тодруултал 2007 оны ялагч 25 настай Людмила Бикмуллинна Америкт амьдарч байгаа нь тодорхой болжээ. Энэ бүсгүй улсынхаа тэмцээнд түрүүлснийхээ дараа 2008 онд Мехикод болсон Ертөнцийн мисст эх орноо төлөөлж байсан байна. Ингэж явахдаа Виагра хамтлагийн дуучин Татьяна Котоватай танилцсан гэнэ. Дараа нь Хонконгод гэрээгээр ажиллаж байгаад америк хүнтэй сууж, АНУ-д очин хүүхэд төрүүлжээ. Тун удалгүй бүсгүйг дахин жирэмсэн болсон тухай сураг найзуудад нь сонсогдсон аж. Төрөлт нь өнгөрсөн сарын дундуур болсон атлаа бүх дугаараа сольсон байсан нь найзуудыг нь гайхшруулсан гэнэ. Харин жинхэнэ ойрын найз нөхөд нь тун ч ам чангатай байгаа ажээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top