Интерполын зүгээс том мөнгөн дэвсгэртийг хориглох хэрэгтэй гэжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 25

Европын залилан мэхлэх гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын тэргүүн Жованни Кесслер Европын Төв банкинд хандан 500 еврогийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс хасах санал тавьжээ. Ингэснээр санхүүгийн луйварчин, хулгайч, дээрэмчин, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдэгчидтэй тэмцэх үйлсэд маш том хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. Европын зөвлөлийн орнуудад энэ жил урьд хожид байгаагүй их буюу 899 мянган ширхэг хуурамч мөнгөн дэвсгэрт илэрсэн нь ийм санал тавих шалтгаан болжээ. Европын төв банк энэ саналд одоогоор хариу өгөөгүй байна. 2013 онд Германы хэсэг мэргэжилтэн “500 еврогийн дэвсгэрт нь гэмт хэрэгтнүүдэд л ашигтай” гэсэн үндэслэлээр дээрхтэй ижил санал гаргахад татгалзсан хариу өгч байжээ.              

Харин Их Британийн банкууд энэ яриа анх гарч байх үед буюу 2010 оноос 500 еврогийн дэвсгэрт, банкны зээлийн баримтыг гүйлгээнд хэрэглэхийг хориглосон юм. Мөнгө угаах гэмт хэргийг багасгахад энэ шийдвэр тус болно гэж найдсандаа ийм шийдвэр гаргаж байжээ. Скотланд Ярдын Зохион байгуулалттай тэмцэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн өндөр тушаалын эх сурвалж тухайн үед “500 еврогийн дэвсгэртийн 90 хувь нь гэмт хэргийн бүлэглэлийн мэдэлд байдаг” гэсэн дуулиант мэдэгдэл хийж байв.

Гэмт хэрэгтнүүд орлогоо чухам энэ дэвсгэртээр хадгалах сонирхолтой байдаг. Учир нь хорьтын дэвсгэртээс бүрдсэн сая евро 50 кг жинтэй байдаг бол адил хэмжээтэй 500-тын дэвсгэрт 2.2 кг жин дардаг байна. Том дэвсгэртүүдийг ихэвчлэн гэмт хэргийн бүлэглэл, хулгайч, чуйварчид гэх зэрэг бүтэхгүй хүмүүс хэрэглэдэг болохыг Интерпол олж тогтоожээ.          

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.43.150) 2017 оны 04 сарын 25

ok

0  |  0
зүрх судас(202.179.26.121) 2017 оны 04 сарын 25

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танил

0  |  0
123(202.70.46.18) 2017 оны 04 сарын 25

20,10,5 МЯНГАТ БОЛОН 500,100-Г ГҮЙЛГЭЭНЭЭС ХАСВАЛ МОНГОЛ ТӨГРӨГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАГДАЖ ДОЛЛАР ҮНЭ НАВС УНАНА.ХЭН 200КГ 300КГ МӨНГӨ ҮҮРЭЭД 8ШАРГА ЯВАХ ВЭ.ТӨГӨЛДӨР СЭТГҮҮЛЧ ЗӨВ ЗҮЙЛ ОЛЖ ОРЧУУЛСАН БАЙНА. АРД ТҮМНИЙ ГАВЬЯАТ ЦОЛ ӨГЬЕ

0  |  0
Top