Трамп эхнэртээ гоолиг биеэ хадгалж үлдвэл хүүхдээ төрүүлэхийг нь зөвшөөрнө гэж байжээ

2017 оны 04 сарын 25

Доналд Трампыг сонгуульд нэр дэвшиж байх үед ерөнхийлөгч болчихно гэж бодсон америк хүн цөөхөн бизээ. Сонгуулийн үр дүн итгэмээргүй эргэж, Хиллари Клинтон ялагдал хүлээж хэдэн мянган иргэд нь шинэ ерөнхийлөгчөө эсэргүүцэн олон хоногийн жагсаал хийж байсан билээ.

Түүний сонгуулийн кампанит ажил эхлэхтэй зэрэгцэн амрагийн асуудал нь хамгийн их дуулиан тарьж байв. Болзоот бүсгүйчүүдээс илүү Трамп бэлгийн дарамт үзүүлсэн гэх эмэгтэйчүүд ар араасаа гарч ирсээр байсан юм. Нэр хүндтэй сэтгүүлчид ч  түүний эсрэг зарга мэдүүлж байв.

Энэ бүх асуудал түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдсон  цагаас эхлэн намжсан боловч Трампын гэр бүлийн харилцаа олны анхааралд орж ирсэн юм.

 

 

Түүний тангараг өргөх ёслол дээр тэргүүн хатагтай Меланья Трампын биеэ барьсан, гунигтай харц хийгээд Трампын эхнэрээ үл хүндэлсэн байдлыг дэлхий нийт харсан билээ. Меланья Трампын гаргаж буй үйлдэл, биеийн хэлнээс Трамп түүнд хүч хэрэглэдэг болох нь ил байна, Меланья нөхрөөсөө сална зэрэг мэдээлэл  гарч байв.

 

 

Вэнити Фейр сэтгүүлд гарсан сүүлийн мэдээлэлд, Доналд болон Меланья нарын харилцааны нарийн ширийнийг дэлгэжээ. Меланья Трампыг жирэмсэн байхад Доналд түүнтэй нэгэн гэрээ маягийн зүйл үйлдсэн гэнэ. Анхны эхнэрээсээ гурван хүүхэд, хоёр дахь эхнэрээсээ нэг охинтой Трампын гурав дахь эхнэр нь Меланья билээ. Хэрэв Меланья төрсөн хойноо биеийн галбираа хадгалж чадна гэвэл хүүхдээ төрүүлэхийг зөвшөөрнө гэжээ.

 

 

Түүнээс гадна, үе үеийн тэргүүн хатагтай нарын үүргийг үл гүйцэлдүүлэн Нью Йорк хотноо үлдсэн Меланья Трампыг тус хотынхон буруушааж албадан гаргах бичигт гарын үсэг зурсан байдаг. 11 настай Баррон хүүгийнхээ хичээлийг амрахаар Цагаан ордонд руу нүүнэ хэмээгээд байгаа Меланья нөхрийнхөө том охин Иванкатай таарамжгүй харилцаатай байдаг гэдгийг ч сэтгүүлд дурджээ.

 

Талархлын баярыг Трампынхантай Мар-а-Лаго амралтын газарт өнгөрүүлсэн гэр бүлийн найз Уиллиам Евбанксын хэлж буйгаар, Меланья өөрөө тайзны ард үлдэж, Трампыг гол дүрд тоглуулахыг хүсдэг хэмээжээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.213) 2017 оны 05 сарын 03

Манлайлагчдийн ард маш хүчирхэг эмэгтэйчүүд байдаг

0  |  0
Top