Макао, Хонгконгтой ялтан ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

2017 оны 04 сарын 27

Засгийн газрын ээлжит 18 дугаар хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр боллоо

Монгол Улс нь БНХАУ-тай Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэвч эдгээр гэрээ нь БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг, Макаод үйлчилдэггүй юм. Эдгээр бүс нутагт зорчих монгол иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа, мөн гэмт хэрэгт холбогдох тохиолдол олон гарч байгаа зэргийг харгалзан Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Макао хооронд Ялтан шилжүүлэх, Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 04 сарын 27

buzar gemt heregtengyydiig avch yadag um be, tendee tamaa uzej gemt hereg hiidegee bolih heregtei shdee

0  |  0
Top