19 биеэ үнэлэгч шоронд байнга амьдардаг байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 27

Мексикийн өмнөд хэсэгт орших эрчүүдийн шоронд хийсэн шалгалтаар 19 биеэ үнэлэгч шоронд байнга амьдардаг байсныг илрүүлжээ. ВВС агентлаг энэ талаар мэдээллээ. Үүнээс гадна шоронгийн эд хөрөнгийн бүртгэлд байхгүй 100 ширхэг плазма телевизор, хоёр цүнх дүүрэн марихуана, 100 зодоонч тахиа, хоёр тогос байсан аж. Тэр ч байтугай зургаан эмэгтэй эрчүүдтэй хамт камерт хоригдож байжээ. Акапулькогийн чанга дэглэмтэй шоронд гэнэтийн шалгалт хийсэн шалгагчид энэ зөрчлийг илрүүлсэн байна. Шоронгийн удирдлагууд дээр дурдсан биеэ үнэлэгч, хар тамхи шоронд хэрхэн орж ирснийг тайлбарлаж чадаагүй аж. Харин тогосыг “Хоригдлуудын гэрийн тэжээмэл шувуу” гэж хэлжээ. Мексикийн шүүхийн шийдвр гүйцэтгэх байгууллага нь иргэдийн зүгээс байнга шүүмжлэлд өртөж байдаг юм. Шоронд бүх нийтийг хамарсан зодоон, орголт гарах нь ердийн үзэгдэл болсон ажээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.55) 2017 оны 04 сарын 28

Манайд нэг мэргэн уг байдагдаа: ”еерийн толгой дээрх бугыг олж харахгуй, ереелийн толгой дээрх елен беесийг харав” гэдэгдээ

0  |  0
зочин(103.212.117.30) 2017 оны 04 сарын 28

Харийн биеэ үнэлэгчид яах вэ. Монголчууд бид өөрсдийгөө хичээвэл яасийн

0  |  0
дд(103.10.22.55) 2017 оны 04 сарын 28

шоронд амьдардаг нь буруу ч биш дээ. хэн хэнийх нь эрх ашиг шүү дээ.

0  |  0
.(212.253.247.50) 2017 оны 04 сарын 27

Aimaar aa

0  |  0
Top