Монголын түүхэнд 130 гаруй хэрэг илрүүлсэн баатар нохой РУСЛАНЫ бодит түүх

2017 оны 05 сарын 08

Монгол хүний үнэнч анд НОХОЙ цагдаагийн байгууллагын нэгэн хэсэг болон ажилласан тэр цагаас хойших түүхнээ хамгийн их шагнал, хамгийн их медалыг авч чадсан нохой бол РУСЛАН. Нохойн албанд хамгийн хүндтэйд ордог энэ нохой 130 гаруй ноцтой хэрэг илрүүлэн, аж ахуй нэгжид учруулсан хохирол болох 170 гаруй сая төгрөг илрүүлж байсан түүхтэй. Гэвч гэмт хэрэг илрүүлэх явцдаа хоёр удаа хутгалуулж амиа алдсан гэдгийг цагдаагийн албанхыхан маань дурьдаж байсан. 

Түүний гэрэлт хөшөө ажлынх нь байрнаа боссон байдаг, энэ бол асар их хүндлэл юм. Түүх хэзээ ч мартагдахгүй ...


Руслан 1983 онд хуучнаар ЗХУ-ын Ростовна Дону хотод төржээ. 

1974 оны 3-р сараас тус хотын Эрэлч нохойн албаны төвд Монгол 10-н сонсогч, монгол 10-н нохойг сурган хичээллээд төгсөх үед нь Руслан ганцаараа ерөнхий болон мэргэжлийн дасгалаа онц сайн дүнтэй төгссөн тул НАХЯ-ны боловсон хүчний газрын даргын тушаалаар цэл залуухан 23-н настай дасгалжуулагч, сонсогч Г.Нэргүйг офицерийн бүрэлдэхүүнд оруулан цагдаагийн бага дэслэгч цолоор шагнан, бусад дасгалжуулагч нар нь ахлагч цолтой төгсөж байсан түүхтэй ажээ.

Ингээд тухайн үед олон хэрэг гардаг байсан, хүн ам олноор суурьшсан Дархан хотод Русланыг томилон ажиллуулахаар шийдвэрлэж, 1974 оны 11-р сараас Дархан хотын НАХ газрын цагдагн сэргийлэх ангийн эрүүгийн албанд хувиарлаж, Руслан нь энэ албандаа 10-н жил ажиллаад "тэтгэвэртээ" гарсан байна. Үргэлжлэлийг ЭНД  дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top