Оросын удирдагчдын нууц буюу ПЛЭЙБОЙ МАСТЕРУУД

2017 оны 05 сарын 10

Ельцинээс бол шиншилэх ч шаардлагагүй, хамар цоргитол хааны үнэр үнэртдэг байсан. Нэг яриа байдаг: Борис Немцов мужийн амбан захирагч бөгөөд ерөнхийлөгчийн баруун гар байхдаа Борис Ельциныг Ижил мөрнөөр зугаалуулж явж. Ельцин агуу мөрний өргөн урсгалыг бодлогоширонгуй ширтэж байснаа:

-Арлуудыг яадаг шүү юм билээ, мэдэхгүй байна...

-Зогсоод, дээр нь хэвтээд биеээ шардаг л байх даа.

-Энэ арлууд бишээ, Курилын арлууд...

Би Борис Николаевичтай юу юу ярьж байснаа санадаггүй юм. Путинтай ярьж байснаа бол сайн санана. Ельцины дэргэд болохоор ухаан санаа самуураад, бие маань хөшчихдөг байсан. Аварга могойнд зайлшгүй залгиулах болчихсон амьтан шиг. Одоо залгилаа гэж мэдсээр байж өөрийн эрхгүй ам руу нь яваад байгаа юм шиг. Харин Немцов бол Ельцинтэй их өвөрмөц байдлаар харьцдаг байсан. Харцаа Ельцинийх шиг болгоод /нүдээ бага зэрэг дүрлийлгээд, харцаа гөлийлгөөд/, тэгээд жижиг могой Немцов аварга могой Ельцин руу нүд салгалгүй ширтэн удаанаар, жинтэй өгүүлбэрүүдээр түүний толгойд хэлэх гэснээ хийнэ. Би болохоор Ельцинтэй ер яриа өрнүүлж чадахгүй, “Итали улсад ихэнх үйлдвэрүүд нь жижиг шүү дээ! Тэгсэн мөртөө улс нь болохоор баян!” – “ Мэд-нээ... Бо-д-ъё” Ингээд л дуусаа, бид хоёрын яриа.

Борис Николаевич бол ерөөсөө тэр чигээрээ гайхамшигт үзэгдэл. Хомо-сапиенсын сонгодог салбар зүйл - “улс төрийн амьтан” гэж нэрлэмээр юм уу даа. Улстөрч гэж их юм мэддэг хүнийг хэлдэггүй юм. Улстөрч гэдэг бол эх орныхоо түүхийг өөрийн амь шигээ, биеэ хамгаалах төрөлх зөнгийн түвшинд мэдэрдэг хүн юм гэдгийг Борис Николаевич өөрийн байж байгаа бүхий л байдлаараа яруу тодоор харуулан нотолдог байсан. Ельцинд энэ мэдрэмж цаанаасаа заягдсан. Тэрээр түүхийн гол утсыг маш сайн мэдэрдэг байсан боловч энэ гарамгай мэдрэмж нь мөн тийм дайны мэдлэгээр дэмжигдэж байгаагүйн улмаас ийм их буруу үйлдэл хийсэн дээ.

Ельцин хэдийгээр жинхэнэ хаан байсан боловч, хэзээ ч харгис дарлагч - тиран байгаагүй. Тиран хүнд дүрслэн бодох чадвар байдаггүй. Ельцинд бол байсан, тиймдээ ч тэрээр гэнэт яриандаа өөр юм хавчуулж хүмүүсийг үе үе “ангайлгаж” чаддаг байсан. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top