С.Ганбаатар: Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 18

  МАХН-аас өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Оюунбаатар, намын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, МАХН-ын гишүүн Б.Тулга нар оролцлоо.

Мэдээллийн эхэнд Ж.Оюунбаатар “МАХН нь Монголын тусгаар тогтнол, Ардын хувьсгалыг удирдсан ууган намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор оролцох боллоо. Монголын ард түмний олонх нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийг хүсэн хүлээж байсан. Харамсалтай нь МАНАН-гийн эрх баригчдын зүгээс нэр дэвшүүлэх эрхгүй болгосон. Н.Энхбаяр дарга үүсээд буй Монгол Улсаа 24 тэрбум долларын өрөөс салгах, ард түмний газар доорх баялгийг хүртээх, шударгаар тэгш хувиарлах, эдийн засгийн хямралаас салгах байх гэж олон хүн хүсч байсан. Гэхдээ бид иргэний нийгмийн томоохон төлөөлөл, нэр цэвэр, Монголын эрх ашгийн төлөө тууштай тэмцэж ирсэн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлж байна” гэлээ.

Нэр дэвшигч С.Ганбаатар “Та бүхний амар амаргаланг айлгая. Миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр боллоо. Би өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд олигарх бүлэглэлүүдтэй тэмцэж, ард түмний дуу хоолой болж зүтгэж байхад хамгаалж ирсэн ард иргэддээ, сэтгүүл зүйн салбарынхан, МАХН-ын гишүүд, дэмжигчиддээ гүн талархал илэрхийлье. МАХН бол Ард түмний нам гэдгээ харууллаа. Монголын эрх ашгийн төлөөх нам гэдгээ харууллаа. Би сонгуульд өрсөлдөж байгаа нь бидэнд Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө байна. Бид Монгол орноо улам хүчирхэг болгох, хамгийн гол нь МАНАН-гийн орой дээр байгаа бүлэглэлүүдийг зайлуулж Монголын ард иргэд эрх мэдлээ эргүүлэн олж авахын төлөө би зүтгэнэ. Бидэнд хоёр сонголт байгаа. Өнгөрсөн хугацаанд бидний нүдэн дээр дээрэмдэж, хүмүүсийн амьдралыг доройтуулсан МАНАН-г сонгох уу. Эсвэл МАХН-ын нэр дэвшигчийг сонгох уу гэсэн хоёр сонголт л байгаа. Та бүхэн анхаарал тавьж хүрэлцэн ирсэнд баярлалаа” гэсэн юм.

Э.Эрдэнэжамьяан МАХН-аас нэр дэвшигчийг сонгох үйл явцын талаар болон Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой зардлын талаар мэдээлэл өгсөн юм. Э.Эрдэнэжамьяан “С.Ганбаатар нэр дэвшигч бол том компаниудаас зардал хандив гуйхгүй. Сонгуулийн зардлаа ард түмнээсээ хандив гуйж хандана. Монголын ард түмнээсээ сонгуулийн хандив гуйна гэж байгаа” гэсэн юм.

МАХН- сонгуулийн зардлаа иргэд сонгогчид, олон нийтээс хандиваар босгоно гэдгээ мэдэгдлээ.

Т.Түвшин 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(103.26.193.224) 2017 оны 05 сарын 20

Н. Энхбаяр1992 онд Соелын сайд болсноор терийн бух л дээд албан тушаалд тасралтгуй ажиллаж байхдаа хийсэн телевлегее байх! Тэрнээс ечигдер л МАХН-ын нэрийн емнеес Еренхийлегчийн сонгуульд нэр (еерийн бус,еер намаас) дэвшчихээд АДОЛЬФ ГИТЛЕРийн ЦАХИЛГААН ДАЙНЫ телевлегЕЕ шиг юм боловсруулчихав л гэждээ?!... ккккк... инээд хурмээр юм чальчицгаах юмдаа?! Хамар дорх хагархай сорви нь мен ч бурж байнадоо!!!

0  |  0
ИРГЭН(103.26.193.224) 2017 оны 05 сарын 20

Дээш гарсан хун болгон л Монголоо хегжуулнэ гэж маш их том том ярьцгааж,амлацгаадаг боловч улс нь хегжих бус улам доройтож хоцрогддог. Энэ бол тэдний хийж чаддаг ганцхан ЗYЙЛ нь! YYHЭЭС еер тэд юу ч хийж чадахгуй гэдэг нь аль эрт ил тод болсон! Буур анхны Еренхийлегч П.Очирбатаас эхлээд дараагийн 3 Еренхийлегч, УИХ-ын удаа дараагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишууд гэх бух л этгээдууд, сайд дарга, мяндагтангууд бугд л Монголоо хегжуулнэ гэж айлдацгаачихаад, хегжуулэх биш доройтолд оруулдаг уламжлал тогтсон!!! нь маргах аргагуй YНЭН билээ!!! С.Ганбаатарын тэр телевлегее бол Н. Энхбаярынх !

0  |  0
иргэн(122.201.24.98) 2017 оны 05 сарын 18

Монголоо хөгжүүлэх төлөвлөгөө бн гэж ярина гэдэг нь Н Энхбаярын ерөнхийлөгч байх үедээ зохиосон” зүйлийг хэлж байгаа бололтой.Сүүлийн 20 жил улс төрчид, намууд янз бүрийн юм энэ талаар зөндөө ярилаа.Үндэслэлтэй бодитой юм хэн ньч хэлж байгаагүй.Энэ хүнийг сүрхий хөгжлийн бодлого гаргачих хүн гэж дүгнэх ямар нэг ”чадвар”-”мэдлэг” харагдахгүй бн. Ер нь нэг их сүржгэнэхээс цаашүгүй хүн .Бороо голд, Оюутолгойн талаар баахан сүржинээд дараа нь хаячихсан нь амаа үдүүлсээн гэх хардлага төрүүлдэг. Тууштай бус сүржигнүүр тэмцэл бол ”авилга” нэхсэн амаа үдүүлдэг шоү байдаг нь тодорхой болсон.

0  |  0
Dajgui shuu(150.129.142.243) 2017 оны 05 сарын 18

Enhbold bolovsroltoi bailaa geed mongoliin toloo yu hisiin tarhi zurh 2 ni gadhiih bolchihson hun. Battulga bas yamar bolovsroltoi hun be e naimaachin end tendhiin yumiig hulihdaj avsan nohor l bizdee

0  |  0
Bolieoo(95.204.26.239) 2017 оны 05 сарын 18

Za bolioo ene hun esgii hiih gazar, nohoi heregguin adil , Mongolchuud min songuulid sanal ogoh hereggui dahin oor humuusiig songo bidend erh n baigaa , heleh ch ug alga Enhbayriig bol yah ve oor ontsgoos harj boloh bailaa

0  |  0
ЗОЧИН(202.179.10.210) 2017 оны 05 сарын 18

ДЭМЖИЖ БНА ШҮҮ

0  |  0
зочин(103.229.122.42) 2017 оны 05 сарын 18

Нам нам дамжсан өөрийн бодолгүй хэншүү ханхалсан боловсрол муу ийм ерөнхийлөгчтэй болждээ МАХН-ынхаан Нарангэрэл нь л дээр байсан даа Энэ хүнд хэр олон хүн санал өгөх бол МАХН будаа Баасанхүү гишүүн ч зарим тохиолдолд зөв дуугардаг юм даа

0  |  0
soliorol(202.21.118.6) 2017 оны 05 сарын 18

Eronhiilogch Ulsaa hugjuuleh yum genee. Umnuh garuud yugaa hugjuulj bsiim be

0  |  0
ойдаа(66.181.179.211) 2017 оны 05 сарын 18

Нэг муу хуулж хулхидаж төгссөн дипломны гол байснаас төгсөөгүй ч ухаалаг,мэдрэмжтэй,бичиг үзэгтэй хүн байсан нь дээр дээ.Боловсрол гэж их өргөн ойлголт.Мэргэжлийн сургууль төгссөн хүн боловсролтой болчихгүй.Тэр бол боловсролын л нэг хэсэг.Боловсролын байгууллагын ЭШ-ний ажилтнуудаас боловсролтой хүн гэж ийм ийм үзүүлэлтийг хангасан хүний хэлнэ гэсэн тодорхой хэм хэмжээг гаргах байхаа.

0  |  0
hh(103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Daruulag bol hool

0  |  0
burhan(103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Ehleed taamag daraa n yag onoj onol bii boldog ooroor helbel yadarch zovj baij jargal irne

0  |  0
ff(103.26.193.253) 2017 оны 05 сарын 18

Hariutslagaas amlalt

0  |  0
Zochin (203.40.56.115) 2017 оны 05 сарын 18

Sain shudarga ajillana gej itgel duuren bg ajlin amjilt sain saihanig husiyr

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 05 сарын 18

Ард түмнийг сургууль төгссөн гэж хуурдаг, ямар ч боловсролгүй хүнийг бид сонголоо юу

0  |  0
Top