Тусгай хүчний дайчдад зориулсан хамгийн сүүлийн үеийн зэвсэг, техник, технологи...

2017 оны 05 сарын 24

Интернетэд цэргийн тусгай хүчин сонирходог залуус олон бий. Тэгвэл саяхан тэдний анхаарлыг зүй ёсоор татах нэгэн арга хэмжээ АНУ-ын Флорида мужийн Тампа хотод 2017 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж өнгөрчээ. Энэ бол тус улсын тусгай хүчний дайчдад зориулан тусгай бүтээгдэхүүн, зэвсэг, техник, технологи бүтээдэг аж үйлдвэрүүдийн конференц юм.

Дөрөв хоног үргэлжилсэн энэ жилийн арга хэмжээг АНУ-ын Тусгай хүчний командлал, Үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан. Конференцид батлан хамгаалах аж үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 400 гаруй шилдэг компани, байгууллагууд 1000 орчим жижиг буланг нээж 11 мянга гаруй зочдод өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ. 

Тухайлбал америкийн радио холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "goTenna" компани нь өөрийн үйлдвэрлэсэн "Меш" тактикийн сүлжээний радиостанцаа танилцуулсан байна. Уг радиостанц нь богино болон хэт богино долгион дээр ажиллах боломжтой, адил төстэй тактикийн сүлжээний бусад станцуудаас 40 дахин хямд, 12 дахин жижиг, 10 дахин хөнгөн, 30 дахин удаан цэнэгээ хадгалах боломжтойгоор хийгдсэн гэнэ. Яг өнөөдрийн байдлаар Иракийн Мосул хотод явагдаж буй тусгай ажиллагаанд ийм загварын 60-70 нэгж станцуудыг АНУ-ын тусгай хүчний дайчид ашиглаж байгаа гэнэ. 

No automatic alt text available.

Дашрамд дурдахад одоогийн байдлаар АНУ-ын Зэвсэгт хүчин нь маш өндөр түвшинд бэлтгэгдсэн 69,7 мянган цэргийн тусгай хүчний дайчидтай ба үүний 7823 цэрэг дэлхийн бөмбөрцөгийн 100 гаруй байрлалд 24 цагийн туршид төрөл бүрийн даалгавар биелүүлж яваа ажээ.

Р.Энхболд

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top