Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төвлөрсөн дулаан хангамж, цэвэр бохир усны сүлжээ байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 06

Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрт Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сумдын төвүүдийг дулааны зуухтай болгох асуудлыг судлан төсөл хөтөлбөрт үе шаттай хамруулан шийдвэрлэх" зорилтын хүрээнд Эрдэнэ суманд төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамын нэгдсэн сүлжээг шинээр барьж байгуулах ажлын нээлт энэ сарын 3-ны өдөр боллоо.

Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд "СИЗУ ХХК" энэ ондоо багтаан сумын төвд шинээр халаалтын зуух, инженерийн шугам сүлжээ барих ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд 20 жилийн хугацаанд тус компани хэвийн ажиллагааг ханган ажиллуулж, орон нутагт шилжүүлэх юм.

Эрдэнэ сумын төвийг төвлөрсөн халаалтад холбосноор сумын төрийн байгууллагууд, айл өрхүүд төвлөрсөн халаалтад  холбогдох боломж бүрдэж байгаа юм.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумын удирдлагууд болон  албаны хүмүүс оролцов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.126) 2017 оны 06 сарын 13

мэдээ хулгай хийгээд байгаам уу?

0  |  0
Top