ОРХОН: Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцав

Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй 18 дэд хөтөлбөрийн нэг нь иргэдийг ажилтай, орлоготой болгох “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн судалгааг гаргаж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлж, өөртөө ажлын байр бий болгож байгаа иргэдэд санхүүгийн болон тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх гээд олон талт үйл ажиллагааг зохион байгуулна. 

Ажлын байр бий болгохын өмнө иргэдэд мэргэжил эзэмшүүлэх асуудал тулгараад байна. Хэдийгээр сургалтад хамрагдан мэргэжил эзэмшсэн ч өрхийн үйлдвэрлэл эрхлэн цаашид бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг, арга зүйн туслалцаа шаардагддаг. Иймээс өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтэцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ, өрхийн аж ахуй, жижиг бизнесийг дэмжих асуудал хариуцсан мэргэжилтэн М.Батцэнгэл нарын албаны хүмүүс аймгийн Ахмадын төв”-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт-Бизнес хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.          
Тус төв нь бизнесийн болон технологийн сургалт зохион байгуулж, үйлдвэрлэлийн дадлагыг нь өөрийн байран дахь тоног төхөөрөмжүүд дээр хийлгэдэг юм. 
   
Мөн 5 дугаар бичил хороололд байх Эрдэнэтийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг “Эрдэнэтэд үйлдвэрлэв” худалдаа үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай нь танилцаж тулгамдаж буй бэрхшээлийг нь хэрхэн шийдвэрлэх талаар ярьлаа. 
     
Шинээр үйлдвэрлэлээ эрхэлж, бизнесээ хөгжүүлэхийг зорьж буй иргэдэд нийтлэг тулгамддаг бэрхшээл бол ажлын байрны түрээс, тоног төхөөрөмж худалдан авах эх үүсвэр хомс, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдан борлуулах зэрэг байдаг хэмээн иргэд ярьж байлаа. 
 
 
100%
 
 
 
 
 
 
 

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )