Шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлого ямар байх вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 15

  Дэлхий нийт Монгол Улсыг харах өнцөг, бидэнтэй найрсаг харилцаатай, хамтын ажиллагаатай байхын нэг холбоос нь төрийн тэргүүн. Монгол Улсын Ерөнхийлөгч нь олон улсад нэр хүндтэй, төвийг сахисан, дэлхийн улс орны удирдагч нартай ойлголцож чаддаг лидер байх ёстой. Шинээр сонгогдох ерөнхийлөгчийг гадаад харилцаандаа ямар бодлого баримталж ажиллахыг мөрийн хөтөлбөрөөс нь харах учиртай. Гурван намаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт гадаад харилцаандаа ямар бодлого баримтлахаар тусгасаныг шинжие.

МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, “Улс төрчилтөөс ангид, олон тулгуурт гадаад харилцаа”-ны бодлого баримтлана гэжээ. Тодруулбал “Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.  Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ, Энэхүү бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” гэсэн байна.

М.Энхболд: УЛС ТӨРЖИЛТӨӨС АНГИД, ОЛОН ТУЛГУУРТ ГАДААД ХАРИЛЦАА 

 Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ.

САЙН ХӨРШИЙН ХАРИЛЦАА

Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж уламжлалт, эв тэгш, сайн хөршийн найрсаг харилцааг бэхжүүлнэ.

ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО

Энэхүү бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.

ОЛОН УЛСЫН ИДЭВХТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангана.

ВИЗГҮЙ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ БОЛОМЖ

Монгол Улсын иргэд гадаадад визгүй чөлөөтэй зорчих улсын тоог нэмэгдүүлэх бодлого баримтална.

МОНГОЛ ЦЭРЭГ-ЭНХИЙН ЦЭРЭГ

Зэвсэгт хүчнийг мэргэжлийн хариуцлагатай удирдлага, мэргэшсэн бие бүрэлдэхүүнд суурилуулан хөгжүүлж, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогыг үргэлжлүүлнэ. 

 Х.Баттулга: ЭКСПОРТЫН ШИНЭ ЭРИНИЙГ ЭХЛҮҮЛСЭН, ЭРХ ТЭГШ ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭГЧ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙНА

  АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд олон улсад түүх соёл, уламжлалаа таниулах, Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай ажиллахыг чухалчилсан байна.

    Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж, Монголын ард түмний хийсэн ардчилсан сонголтыг улам баталгаажуулах, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн эрх тэгш хамтын ажиллагааг эрхэмлэх нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын тэргүүлэх зарчим байна.

Эдийн засгийн хувьд бие даасан, хараат бус, эрчимтэй хөгжих таатай орчныг бүрдүүлж, бүс нутаг, олон улсын түвшинд харилцан ашигтай, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монгол Улсад үйлдвэрлэсэн мэдлэг, үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүнийг экспортлох зах зээлийг тасралтгүй тэлэх нь Ерөнхийлөгчийн онцгой анхаарч ажиллах чиглэл байна.

Дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнууддаа хандан найрсаг, идэвхтэй бодлого явуулж, Монгол үндэстнийхээ түүх, өв соёл, бахархлыг олон улсад идэвхтэй сурталчлан түгээн дэлгэрүүлэх замаар гадаад харилцаанд зөөлөн хүчний дипломат бодлого явуулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Үүнд:

5.1 Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэсэн, тууштай гадаад бодлого хэрэгжүүлэх нь Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт байх;

5.2 Эдийн засгийн хамтын ажиллагааг эн тэргүүнд тавьсан гадаад харилцааг дэмжинэ.Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгохыг дэмжих; Бараа бүтээгдэхүүнээ дэлхийд гаргах эрмэлзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжиж, экспортыг урамшуулах зорилго бүхий санаачилга, үйл ажиллагааг тууштай дэмжих;

5.3 ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж ажиллax;

5.4 Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох;

5.5 Гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг дэмжих;

5.6 Бусад улс орнуудтай хийсэн татвар давхардуулан ногдуулахгүй байх тухай гэрээ, мөн эдийн засгийн ач холбогдол бүхий бусад хэлэлцээрийг эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зарчмын дагуу Монгол Улсын язгуур эрх ашигт нийцүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллах;

5.7 Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй, ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхийг дэмжих; 

5.8 Монгол улстай эртний түүхэн харилцаатай Энэтхэг болон Төв Азийн орнууд, Турк зэрэг орнуудтай үүсгэж буй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, соёл, хүмүүнлэгийн харилцаагаа гүнзгийрүүлж, аялал жуулчлал болон бизнес, эдийн засгийн бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих;

5.9 Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчмыг тууштай баримталж, төр засгийн байгууллагуудын гадаад харилцааг нэгдсэн зохицуулалттай болгох бодлого баримтлах;

5.10 Гадаадад амьдарч байгаа олон мянган иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах, эх орондоо чөлөөтэй зорчих, Монгол Улсынхаа улс төр, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломж бололцоог нь хангахад байнга анхаарах;

5.11 Гадаадад богино хугацаагаар зорчиж байгаа иргэдэд тухайн оронд зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, зорчиж байгаа үедээ үндсэн эрхээ эдлэх, эрх нь зөрчигдсөн үед бүх талын тусламж дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэхийн төлөө онцгойлон анхаарч, эрх зүйн орчин бүрдүүлэх;

5.12 НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол Улсын баримталж буй уламжлалт идэвхтэй байр суурийг цаашид ч хадгална. НҮБ-ын шийдвэрийн үндсэн дээр, түүний ивээл дор хэрэгжүүлж буй энхийг сахиулах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар цаашид ч идэвхтэй оролцох;

5.13 Монгол Улсын оршин байгаа бүс нутаг болох Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг ханган бэхжүүлэхийн төлөөх Монгол Улсын байр суурийг бататган бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчиллыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой, бодитой санал санаачилгыг гаргаж ажиллах;

5.14 Монгол Улсын Үндсэн Хууль, Гадаад бодлогын болон Батлан хамгаалах бодлогын үзэл баримтлалын хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг улам эрчимжүүлж, тэдний бодит сонирхлыг Монголд бий болгох, тэдний зүгээс Монголд оруулж буй хөрөнгө оруулалтад эрх тэгш, шударга, ил тод нөхцөл олгож, эрх ашгийг нь хуулийн дагуу хамгаалах;

5.15 Дэлхий дахины болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангах эрмэлзэл бүхий олон талт олон улсын байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлэх;

5.16 Цөмийн зэвсэггүй бүс байх, зэвсэглэлд үл нэгдэх болон терроризмын эсрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх, боловсролын солилцооны хөтөлбөрийг дэмжих;

5.17 Монгол Улсын нэр хүндийг өргөж, дэлхийд түгээн сурталчилж буй иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг анхааран дэмжих;

5.18 Монгол Улсын түүх соёл, уламжлалыг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавьж, уламжлалт болон тоон технологиор бүтээсэн уран бүтээл, агуулга контентийг (дүрст бүтээл, дуу хөгжим, бусад оюуны бүтээлүүд) олон улсын зах зээлд экспортлох санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллах;

5.19 Олон улсын хэмжээнд Монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлж, шаардлагатай эх сурвалжийг эх орондоо буцаан авчрах талаар санал, санаачилгатай ажиллах;

5.20 Монгол туургатан дэлхийн иргэдтэй үүсгэж буй хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, түүх судлал, соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарна.

С.Ганбаатар: Монгол хүн байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой

 МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөртөө гадаад харилцаандаа баримтлах бодлогын талаараа тодорхой дурьдсан зүйл байхгүй. Тэрээр уул уурхайн салбарыг гадаадынхан бус өөрсдөө эзэмших, ашиглах тухай дурьджээ.

Тэрээр “Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байна. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн. Монгол хүн газар шороо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой. Монгол хүн Монгол Улсынхаа жинхэнэ эзэн байх ёстой” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн

мөрийн хөтөлбөрөөс ашиглав.

Т.Амараа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.103.162) 2017 оны 06 сарын 16

Х.Баттулга, Ганбаатар 2- т юуны нь гадаад бодлого байхав дээ, Монголоо унагаадаг улсуудаас гадаадууд шууд зугатаах байлгүй

0  |  0
Хэ(202.9.42.2) 2017 оны 06 сарын 16

Баттулга ганбаатар 2 улсын тэргүүн байхад 80% дутна хэхэ хэхэээ

0  |  0
yum(103.26.195.209) 2017 оны 06 сарын 15

guravdagch horshteigoo hariltsdagaa oros hyatdaas odoohondoo nuuh estoi ooroor helbel multrah

0  |  0
molor erdene(103.26.195.209) 2017 оны 06 сарын 15

EDIIN ZASAG TAAMGAAR OSOJ URUUDDAGT EDIIN ZASGIIN SHINJEECHID BURUUGUI MATEMATIKIIN HOGJILIIN TUVSHIN N TER YUM NEG UG NEMERLEJ HELYA YAG ONOHIIG ONOL GENE

0  |  0
Кк(202.9.42.2) 2017 оны 06 сарын 15

Баттулгын боловсрол гадаад бодлого байтугай дотооддоо хүрэхгүй. Муу аргыг заль наймааг сэтгэнэ. Арай ч улсын тэргүүнд тэнцэх хүн бишээ. Боловсрол нимгэнүүд нь баттулгад санал өгнө бх

0  |  0
arvin(202.55.180.2) 2017 оны 06 сарын 15

bodit amidral deer xiicen umtai heleh ugtei hiih naidvartain ni battulga umdaa eronxiidoo dotoodiin uilverleliig demjixiin tuld erdemted injineruud aviystai chadvarlag irgedee bolon ex oronch uziig demjij ogvol mongol amarxan bocno bas um bol gadaad geed baidgaa bolix xeregtei gadaadiinxniig xoorond ni orcolduulj shalgarcniig ni abch ajillax xeregtei terneec bish gadaad ulc bolgonii toriin bodlogoor mongolchuud ybax ecgui

0  |  0
arvin(202.55.180.2) 2017 оны 06 сарын 15

bodit amidral deer xiicen umtai heleh ugtei hiih naidvartain ni battulga umdaa eronxiidoo dotoodiin uilverleliig demjixiin tuld erdemted injineruud aviystai chadvarlag irgedee bolon ex oronch uziig demjij ogvol mongol amarxan bocno bas um bol gadaad geed baidgaa bolix xeregtei gadaadiinxniig xoorond ni orcolduulj shalgarcniig ni abch ajillax xeregtei terneec bish gadaad ulc bolgonii toriin bodlogoor mongolchuud ybax ecgui

0  |  0
arvin(202.55.180.2) 2017 оны 06 сарын 15

bodit amidral deer xiicen umtai heleh ugtei hiih naidvartain ni battulga umdaa eronxiidoo dotoodiin uilverleliig demjixiin tuld erdemted injineruud aviystai chadvarlag irgedee bolon ex oronch uziig demjij ogvol mongol amarxan bocno bas um bol gadaad geed baidgaa bolix xeregtei gadaadiinxniig xoorond ni orcolduulj shalgarcniig ni abch ajillax xeregtei terneec bish gadaad ulc bolgonii toriin bodlogoor mongolchuud ybax ecgui

0  |  0
ylgaa(202.9.40.181) 2017 оны 06 сарын 15

ylgaa alga doo naad muriin hutulbur chini

0  |  0
Top