Зэрлэг үхэр Бизоны тоо огцом цөөрсөн шалтгаан

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 18

1800 оны үед Америкт 60 гаруй сая хэмээн тоологдож байсан зэрлэг үхэр бизоны тоо 1900 оны эхэн үе гэхэд 300 хүрэхгүй болтлоо огцом цөөрсөн байдаг. Үүний шалтгаан нь мөнгөний төлөө юу ч хийхээс буцдаггүй хэдэн зуун мянган Европ цагаачдад бодлоготойгоор буу, сум үнэгүй тараан өгч агнуулдаг байсантай холбоотой бөгөөд бизон үхрийн арьс шир, хэл зэргийг нь авч ирвэл өндөр үнээр худалдаж авдаг бизон агнах цуврал аянууд ихээр зохион байгуулж байсан байна. Гэхдээ энэ бол ердөө л халхавч байсан бөгөөд хамгийн гол нь нутгийн уугуул иргэдийг хоол, хүнсгүй болгож суурин газраасаа явахаас өөр аргагүй байдалд оруулах зорилготой байсан байна. Уугуул иргэд гэдэг нь Индианчууд юм.

Мөн галт тэрэгний зам барих газар нь ихэвчлэн бизон үхэр ихээр бэлчдэг газруудаар дайрдаг байсан ба энэ нь төмөр замын ажилчдыг хоол хүнсээр дутаахгүй гэсэн санаа байжээ.

Ийнхүү явсаар 20-р зуунтай золгож засгийн газруудын хамгаалж, үржүүлсний ачаар 2000 оны дунд үеийн тооллогоор зэрлэг үхэр бизоны тоо толгой Америк болон Канадад 360.000 болтлоо өссөн байна. Гэхдээ тоо толгой нь 300-аас буцаад 360.000 болох энэ хугацаанд цус сэлбэлт явагдаагүй байх магадлалтай гэнэ. Энэ бүхий л хугацаанд бинзоны тоо толгой цөөрсөн нь удмын сангийн бүтцийг алдагдуулж, эко системд нөлөөлсөн болохыг эрдэмтэд баталдаг байна.  Манай орны зэрлэг тахь ч гэсэн ийм нөхцөл байдалд хүрэхийг үгүйсгэхгүй.Ямар ч байсан амьтны нэгэн төрөл зүйл болох зэрлэг үхэр аймшигтай нэгэн зууныг даван туулсан түүхтэй аж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ярьдаг морь(202.179.31.242) 2023 оны 02 сарын 13

засгийн газар хамгаалаагүй харин нь устгах бодлогыг хэрэгжүүлж байсан юм.харин нь нэгэн индиан нууж хааж хамгаалж үлдээсэн юм шүү дээ

1  |  0
ярьдаг морь(202.179.31.242) 2023 оны 02 сарын 13

засгийн газар хамгаалаагүй харин нь устгах бодлогыг хэрэгжүүлж байсан юм.харин нь нэгэн индиан нууж хааж хамгаалж үлдээсэн юм шүү дээ

1  |  0
udam (66.181.179.71) 2023 оны 02 сарын 13

hun amiin tsus oirtolt tsus selbeh

1  |  0
иргэн(103.229.122.62) 2023 оны 02 сарын 13

Манай иргэд, хөдөөний хүмүүс мал маллах, юм оёх, хүүхдээ хурдан морь унуулахаар Өвөр Монгол руу сүүлийн үед ихээр явцгааж байна. Энэ нь бизоны түүхтэй ойролцоо ч юм уу.

1  |  0
Зочин(202.179.31.4) 2023 оны 02 сарын 13

Ямар аймаар түүх вэ

1  |  0
Top