Найман цаг зарцуулсан хамгийн анхны гэрэл зураг

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 19

Гэрэл зургийн үүслийг хүн бүр тийм ч сайн мэддэггүй. Эдүгээ хүний амьдралын зайлшгүй хэрэгцээтэй шинжлэх ухаан болтлоо хөгжсөн энэ салбарын үүслийг 17 дугаар зуунд амьдарч байсан Францын зохион бүтээгч Жозеф Нисефор Ньепс-ээс эхэлсэн гэж үздэг.  Гэхдээ түүнээс өмнө Хятадын эрдэмтэн Мо Ди болон алдарт сэтгэгч Аристотэль нар "pinhole camera - камера обскура" хэмээх нэгэн багаж бүтээсэнээс үүсэлтэй гэж ярих нь ч байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Дээрх бүтээл нь дуранг оролцуулан бяцхан нүхээр орох бүрс болон гэрийн тусламжтай зураг дүрс хуулбарлан зурах зориулалттай байсан гэдэг. Мөн жүжиг ший үзүүлэх зэргээр ашиглаж байж ээ. Дээрх бүтээлийг ашиглан францын эрдэмтэн Жозеф Нисефор Ньепс хүн төрлөхтний анхны гэрэг зургийг авч цаасан дээр буулгасныг та бүхэн харж байна. Асфальтаар нимгэн бүрсэн металл хавтан дээр уг дүрс буужээ. Найман цагийн турш ажиллаж байж буулгасан энэ зургаа Ж.Ньепс “гелиограф” буюу “нарны зураг” хэмээн нэрийдсэн юм.

Түүхэнд анхных гэж тооцогдсон уг зургийг авсныхаа дараа жил Н.Ньепс өөийнх нь аппарат хийгээд арга барилыг ихэд сонирхсон Луи Жак Манде Дагер гэгчтэй танилцаж улмаар 1829 онд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэхүү Ж.Дагер нь гэрэл зургийн урлагийг хөгжүүлэхэд томоохон дэвшил авчирсан гавьяатай нэгэн билээ. Тэрбээр асфальт, метал хавтан хэрэглэхээс татгалзаж, иод, мөнгөний уусмалаар бүрсэн хавтан ашиглах санал дэвшүүлсэн боловч Ж.Ньепс татгалзжээ. Улмаар дэлхийн хамгийн анхны гэрэл зургийг авсан Ж.Ньепс 1933 онд хорвоог орхисон юм. Харин Ж.Дагер Талбот гэгчтэй цааш ажилласаар "Дагеротип - daguerreotype" буюу тусгай түрхлэгт хавтан дээр гэрлийн хүчээр зөв дүрс буюу позитив  гаргадаг одоогийн слайд зурагны анхны хэлбэрийг боловсруулжээ.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top