Германд Ленин, Сталины хөшөөг худалдана

Потсдам хотод болох дуудлага худалдаанд коммунизмын удирдагчдын хөшөөг тавих гэж байна. “Potsdamer Neueste Nachrichten” сонинд мэдээлснээр, Ленин, Сталин, Тельман болон бусад удирдагчийн хөшөөг Хятад, Орос, Молдавын худалдан авагчид сонирхож байгаа аж.

Владимир Ленин, Иосиф Сталин, Эрнст Тельман болон бусад коммунист хөдөлгөөний удирдагчийн татан буулгасан хөшөөг ийнхүү дуудлага худалдаанд тавьсныг уг арга хэмжээний хөтлөгч Франк Элерт “Уран барималч Йозеф Курцийн хүү зүгээр л Сталин өдөржин түүний өрөөнд, түүн рүү харж байгаасай гэж хүсээгүй учир худалджээ” гэжээ.

Дуудлага худалдаагаар хамгийн их анхаарал татаж байгаа хөшөө нь 12 метр өндөртэй Лениний хөшөө аж. Энэ хөшөө Дрезденд байсан гэнэ. Үүнийг авах хүн 150 мянган евро төлнө. Мөн өөр зургаан баримал тавигджээ. Чехэд байсан 3.7 метр өндөртэй Сталины хөшөө 58 мянган еврогоор зарагдах бол хамгийн бага хэмжээтэй хөшөө нь Германы Коммунист намын удирдагч Эрнст Тельманы хүрэл баримал аж. Үүнийг багадаа л 11 мянган еврогоор зарах гэнэ. Дуудлага худалдааг зохион байгуулагчид тээврийн зардлыг даана гэжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )