”Хаан банк”-наас хариуцлага нэхье

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 22

Аливаа зүйлд хариуцлага гэж байх ёстой. Тэр тусмаа үйлчилгээний байгууллага хариуцлагыг хамгийн өндөр төвшинд баримтлах учиртай. Урьтал болгон энэ бүхнийг учирлаж байгаа нь "Хаан банк"-тай холбоотой. Мянга, мянган үйлчлүүлэгчдийнхээ бухимдлыг байсхийгээд хүргэдэг тус банкны сүлжээний доголдол өнөөдөр мөн гарлаа. Өглөөнөөс гацсан сүлжээ өдрийн 12 цагийн үед засраагүй л байв. АТМ, Экспресс банк, интернэт банк, теллерийн үйлчилгээ гээд "Хаан банк"-ны бүх гүйлгээ хүлээлтийн байдалд орчихсон байв. "Ямар учраас ийм их ачаалал үүсчихсэн юм бэ" гэх асуултад, хамгаалалтын ажилтан нь "Өнөөдөр сүлжээгүй болчихлоо. Насны хишиг, хүүхдийн мөнгө буугаад ачаалал ихсээд сүлжээ нь тасарсан юм шиг байна" хэмээн хариулах.

Хэдхэн хоногийн өмнө бас л "Хаан банк"- ны сүлжээ унаж хамаг хүмүүсийг бухимдуулсан. Тухайн үед тус банкнаас "Дахиад ийм зүйл гаргахгүй. Үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчье" хэмээн мэдэгдэл гаргаж байсан. Гэвч дахиад л хүнд суртал гаргаж байгаа нь харамсалтай. Хэрэгтэй үедээ харилцагч банкаараа үйлчлүүлж чадахгүй байгаа иргэд бухимдахаас өөр аргагүй.  Ийм хариуцлаггүй үйлдэл хэдэнтээ гарч байгаад хэн хариуцлага үүрэх вэ, Хаан банкныхаан. "Эрхэм таны итгэлт анд" хэмээн өөрсдийгөө сурталчилдаг ч хэрэг дээрээ харилцагчдаа залхаан цээрлүүлж байгааг ойлгох болоогүй гэж үү. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.25.10) 2017 оны 06 сарын 22

yag unen. shal hudlaa reklamdsan yumnuud. dampuurch bgaad hudlaa reklam tsatsaad l bsan. tegj baigaad arai gaigui bolson. odoo bas l jigd ajillagaagaa hangaj chadahgui bn shtee. ajiltanuud ni unen ur chadvar muutai. songoj bish guij avch ajiluuldag bhaa. ur chadvar muu hariltsaani soelgui. huduu oron nutagtaa l uil ajillagaa yavuulbal taarna. hotiinhond tohirohgui shal huduunii dampuu bank6

0  |  0
Top