Та бид эх орондоо таван тэрбум төгрөг “хандивлах” боломж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

Монгол Улсын Ерөнхийлөгчид 16 хүн нэр дэвшиж байжээ

 Монгол Улс түүхэндээ зургаан удаа Ерөнхийлөгчийн сонгууль явуулж, төрийн тэргүүнээрээ П,Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн хүнийг сонгож байжээ. Энэ дундаас Н.Багабанди, Ц.Элбэгдорж  нар тус, тус найман жил Монголын төрийг удирдаж байв.  Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхээс харахад 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013 оны сонгуулиудад МАХН, МСДН, Ардчилсан эвсэл холбоо, МУНН, Эх орон Ардчилсан эвсэл, МАН, АН гэсэн найман улс төрийн хүчний нэр дээрээс нийтдээ 13 хүн нэр дэвшиж байжээ. Харин энэ жилийн хувьд МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд сойсноор нийтдээ 16 хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн түүх бичигдэж байна.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхийн товчоон


1993 оны сонгуулиар МАХН-аас Л.Түдэв, МСДН-аас П.Очирбат нэр дэвшин өрсөлдөж, Монголын анхны ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байв.

1997 оны сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл/АХЭ/-ээс П.Очирбат, Монголын уламжлалын нэгдсэн нам/МУНН/-аас Ж.Гомбожав, МАХН-аас Н.Багабанди өрсөлдөж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Багабанди сонгогдов.

2001 оны сонгуульд ИЗНН-аас Л.Дашням, АН-аас Р.Гончигдорж,  МАХН-аас Н.Багабанди нэр дэвшин өрсөлдөж, төрийн тэргүүнээр Н.Багабанди улиран сонгогдов.


2005 оны сонгуульд Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн нь хамгийн олон нэр дэвшигчтэй ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. МАХН-аас Н.Энхбаяр, Эх орон ардчилсан эвслээс Б.Эрдэнэбат, АН-аас М.Энхсайхан, Бүгд найрамдах намаас Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. 

2009 оны сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Энхбаяр нар нэр дэвшин өрсөлдөж, Ц.Элбэгдорж ялалт байгуулж байв.



2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа эмэгтэй хүн нэр дэвшсэн гэдгээрээ онцлогтой. МАХН-аас Н.Удвал, АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ нэр дэвшин өрсөлдөж, Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр улиран сонгогдов.

2017 оны сонгууль гуравхан хоногийн дараа буюу 2017 оны зургаадугаар сарын 26-ны өдөр болох гэж байна. 

Ирц бүрдэхгүй бол ийм хохиролтой

Анхны ерөнхийлөгчөө сонгох 1993 оноос хойш болсон таван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц нь тогтмол буурсныг статистик дүнгээс харж болно. Тодруулбал, 1993 онд сонгогчийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 92,73 хувь, 1997 онд 85,06 хувь, 2001 онд 83,80 хувь, 2005 онд 74,97 хувь, 2009 онд 73,59 хувь, 2013 онд 63,89 хувийн ирцтэй сонгуульд оролцож байжээ.


Харин энэ жилийн буюу 2017 оны хувьд.сонгогчдийн нэрсийн жагсаалтад нийт 2,026,154 хүн бүртгэдсэн байна. Энэ оны сонгуулийн нэг онцлог нь монголчууд анх удаагаа хоёр сая хүн сонгуульд оролцох боломжтой болсон юм. Гэвч иргэдийн идэвхи, сонгуулийн ирцийг бүрдүүлнэ. Олон нийтийн дунд “Сонголтгүй сонгууль”, “Сонгуульд оролцохгүй бойкотлоно” гэсэн яриа нэлээдгүй тархаад байна. Тэгвэл сонгуулийн ирц хүрээгүй эсвэл ирц хүрсэн ч аль нэгэн нэр дэвшигч 50+1 буюу олонхийн саналыг авч чадаагүй бол хэрхэх талаар албаны хүнээс тодрууллаа.

Нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулах юм. Хамгийн бага санал авсан нэр дэвшигч дахин сонгуулийн өрсөлдөөнөөс хасагдана. Хоёр дахь санал хураалтаар хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудаст үлдээж, орон даяар шинээр дахин санал хураалт явуулна. Хоёр дахь санал хураалтын үед нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа хийхгүй. Хоёр дахь санал хураалтыг анхны санал авсан өдрөөс хойш хоёр долоо хоногийн дотор явуулах юм.

Хоёр дахь санал хураалтын зардал мөнгөний тухайд "Онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал гэж бий. Гэхдээ болзошгүй зардал хоёр дахь санал хураалт явуулахад хүрэлцэхгүй. Иймээс Засгийн газрын нөөц рүү орно. СЕХ-ноос Засгийн газарт хүсэлт тавьж,  УИХ-аар шийдүүлнэ. Хэрэв хоёр дахь санал хураалт явахаар бол ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо байгааг албаны эх сурвалж мэдээлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Услын иргэн та бид сонгуульдаа идэвхитэй оролцсоноор эх орондоо таван тэрбум төгрөг хандивлаж байгаатай агаар нэг юм. Иймээс гуравхан хоногийн дараа болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг "ZINDAA.MN" сайтын зүгээс Монголынхоо нийт ард түмэнд уриалж байна. 

С.Өлзийбаяр

Зургийг П.Баярхүү 

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

ERONHIILOGCH HUNII MEDLEGIIG TOOGOOR UNELEH BISH UGEER UNELENE UG TOONOOS ILUU GEDGIIG ERDEMTED

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

IRGEDIIN TENEGIIG ASHIGLAJ ERDEMTEDEER MOGOI BARIULJ ERONHIILOGCH BOLOH GEJ BAIGAA HUN BAINA TER UNEN

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

UYNGA GISHUUN ASAN CHIMEEGUI BOLJ UURHAIN NOOTSIIG YAG ONOJ TOOTSOOLJ CHADDAGGUI TAAMAGLAJ BODDOG GEDEG YUM BILEE DELHII MON IIM BAIDAG ULSAA HUDALDSAN HUMUUS ONODOG METEER YARIDAG ENE HUMUUS ERONHIILOGCH BOLVOL MODDOO HOGJIHGUI BARAG AVTONOMIT ULS L BOLNO CHIMEEGUI HULGAICHID

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

MONGOLCHUUDIIN NAYN HUV N HUN CHANAR MUUDSAN TEGEHEER MONGOL SHIG JIJIG ULSAD HOER TANHIMTAI PARLAMENT BUR CH HEREGGUI

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

MONGOLD PARLAMENTIIN ZASAG HEREGGUI PARLAMENT OLON HUNTEI BOLHOOR HUNII NAIMAA HAR TAMHINII HERGIIN EZED N ED NAR BAIDAG IH BRITANI AMERIK IIM BAIDAG

0  |  0
nom(66.181.185.171) 2017 оны 06 сарын 24

deed erh barigchid mafiig uusgedeg shuuh huul tsaazad nolooldog

0  |  0
иргэн(188.166.73.27) 2017 оны 06 сарын 24

МУ-ын ерөнхийлэгч боловсролтой, төрийн албаны туршлагатай хүн байх хэрэгтэй. Цаашид төр тогтвортой байж ард түмний амьдрал сайжрах учраас

0  |  0
Zochin(103.9.90.130) 2017 оны 06 сарын 24

Монгол улсын ерөнхийлөгч бол мэдлэг боловсролтой ноён нуруутай л хүн байх ёстой. Бизнессмэн хүн байх ёсгүй!

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 24

”Миеэ багш” номыг яагаад хураах болов өгүүллийг ”Assa” Уншихыг хүсье

0  |  0
зочин(66.181.160.3) 2017 оны 06 сарын 24

”Миеэ багш” номыг яагаад хураах болов өгүүллийг ”Assa” Унш

0  |  0
76 мал(66.181.181.195) 2017 оны 06 сарын 23

Сонгууль гэж төсөвөөс мөнгө гаргаж монголчуудыг ядуу дээр нь ядуу тарчиг болгоод бгаа юм биш үү.их хурал сонгуульд төсөв батлахаа боль.76 уулаа эргүү малууд уу.ард түмний мөнгийн үрэх хэрэг бгаа юмуу.малуудаа. сонгуулийн хуулиа өөрчил.төсөвөөс мөнгө гаргахгүй хийх арга зам бгаа шүү дээ.малууд минь

0  |  0
Х.аа(103.206.195.163) 2017 оны 06 сарын 23

Сонгуулийн сурталчилгаанд ийм их мөнгө цацахаа болимоор юм.Тэртэй тэргүй эдгээр 3 хүнийг ард түмэн мэднэ.Зөвхөн мөрийн хөтөлбөрөө тараагаад л болоо ш дээ.

0  |  0
Зочин(103.206.195.163) 2017 оны 06 сарын 23

Ард түмэнд сонгох сонголт алга байна.Дахин сонгууль явуулахад 5 тэрбум гарна.Эдийн засгаа бод гэж ард түмнийг айлгахаа боль.Тэртээ тэргүй дээгүүрээ энэнээс илүү идэж байгаа шүү дээ.

0  |  0
өөдлөх(112.72.11.107) 2017 оны 06 сарын 23

манайх сонгуулиа хийж чадахаа больжээ ямар их хар хор вэ үнэхээр ийм их но-той байсан юм бол нэр дэвшихээс нь өмнө болиулахгүй яасан юм урд урдны сонгууль ч хамаагүй дээр байж томчууд минь биднийг хэдэн тал болгож байгаад гарч ирээд л бүгд хууль бус юм хийдэг юм байна одоо тэгээд яах вэ гадаадын хүн ч оролцож байх шиг ичмээр юм тусгаар улс мөн үү

0  |  0
В.Б(59.153.113.67) 2017 оны 06 сарын 23

Хулгайч нарын хажууд бүх нийтээрээ 5 тэрбум хаях ихүү. Зөвхөн нийслэлээс 60 тэрбумыг шаагаад одоо дахин хэдийг хусуулах гэж эх орноо үгүйрүүлэх гэж сонгууль өгөх юм. Ой гутаж байна.

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 06 сарын 23

hereg alga

0  |  0
muu golog(66.181.185.171) 2017 оны 06 сарын 23

songuuliin surtalchilgaag albaar dutuu taraaj bn

0  |  0
Top