Кэйт Бекинсэйл 22 насаар дүү найз залуутай болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 23

43 настай жүжигчин Кэйт Бекинсэйл 21 настай залуутай үерхэж байгаа гэнэ. Түүний найз залуу Мэтт Райф хошин урлагийн жүжигчин аж. Тэд үерхдэгээ олонд яриагүй ч Холливудад тун дотно яваа нь гэрэл зурагчдын дуранд өртөх болжээ.

Тэд насны зөрүүгээ үл харгалзан аз жаргалтай байгаа гэнэ. Кэйтийн гэр бүл ч түүний сонголтыг таатай хүлээж авсан байна. Тэд танил найзуудаараа дамжуулан танилцсан цагаасаа хойш нэгнээсээ салаагүй гэж ойр дотныхон нь ярьжээ.



Кэйт 18 настай Лили гэх охинтой билээ. Лили жүжигчин Майкл Шин, Кэйт нарын дундаас төрсөн юм.


Майкл Шинээс салсныхаа дараа Кэйт найруулагч Лен Уайзмантай гэрлээд 11 жилийн дараа салсан билээ. Кейт Майклаас салсан ч үүрд найзууд хэвээрээ байдаг аж. Лен Уайзманы эхнэр болсон ч тэр гурав сайхан найзууд байж чаддаг.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.40.123) 2017 оны 07 сарын 17

Аро байна ш дээ. Мэдээгүй юм байна.

0  |  0
(66.181.180.197) 2017 оны 07 сарын 03

Аз жаргал хүсье. Сайхан бүсгүй шүү

0  |  0
(124.158.95.187) 2017 оны 06 сарын 28

Болж л байна.Амьдрал л хойно.Нас бол тоо гэдгийн батлан харуулж байна даа.

0  |  0
Top