10 дугаар хорооллын туслах замыг шинэчлэн засварлана

2017 оны 06 сарын 24

Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцаас хойш 300 метр туслах замыг шинэчлэн засварлахаар болжээ. Уг ажлыг эхлүүлэх нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон тус хорооны иргэд, оршин суугчид оролцов.

Замын ажил хийх хэсэгт зуны улиралд борооны ус тогтдог, өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихээр үүсч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигддөг байна. Авто замын хөгжлийн газрын захиалгаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар уг ажлыг хийж гүйцэтгэн ирэх сарын 23-нд замыг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ. Шинээр баригдаж байгаа авто зам нь 7 метрийн өргөнтэй, хоёр урсгалтай хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний замтай, мөн ус зайлуулах хоолойтой байх аж.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Өнгөрсөн жилийн сонгуулийн үеэр иргэд, сонгогчидтой уулзаж байхад хамгийн их тавигдсан хүсэлт, санал бол хороолол доторх болон туслах замын засвар, шинэчлэлийн ажил байсан юм. Бид шат дараатайгаар 10-р хорооллын замуудыг засч, шинэчлэх ажлыг хийж байна. Бид замын ажлыг гүйцэтгэж байгаа газарт шаардлага сайн тавьж, анхааран ажиллах болно” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд 2017 оны эдийн засаг нийгмийн зорилтын хүрээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс засч, шинэчлэх нь зүйтэй. Өнөөдөр засварын ажлыг эхлүүлж байгаа зам бол энэ хэсгийн оршин суугчдад хамгийн тулгамдсан асуудлын нэг байсан. Дан ганц авто зам бус гэрэлтүүлэг, явган хүний зам, ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд эхнээсээ 10-р хорооллын туслах замыг бүхэлд нь засч, шинэчлэн дуусгасан байгаа. Мөн гэмтлийн эмнэлэг, 3-р эмнэлгийн ойр орчмыг цогцоор нь шийдэж ажлыг дуусгасан” хэмээлээ.

Мөн тэрбээр “Иргэд маань УИХ болон орон нутгийн сонгуульд бидэнд итгэл үзүүлж багаар сонгосны үр дүнд хэдий эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хийгдэж байна. Учир нь УИХ, Засгийн газар, хотын удирдлагууд нэг зүгт, нэг бодлогоор явж байгаа учраас хөрөнгө оруулалт үр дүнтэй иргэдэд бодитоор хүрч байна” гэдгийг онцолж байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимдээ(171.25.193.77) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Сайхнаа(46.165.223.217) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Чимдээ(207.244.70.35) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Мөнхөө(163.172.151.47) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Саруул(199.127.226.150) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Саруул(85.248.227.165) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Саруул(185.38.14.171) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Гэрлээ(185.87.185.45) 2017 оны 06 сарын 24

Женкогийн Баттулгын оффшор дахь мөнгө 1,1 тэрбум доллар гэдэг бол хоёр #ЭРДЭНЭТ үйлдвэрийг худалдаад авах мөнгө шүү дээ. Улстөрөөс бүр мөсөн зайлуулах хүн бол Халтмаагийн Баттулга мөн

0  |  0
Болд(176.10.104.240) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Батцэцэг(5.135.158.101) 2017 оны 06 сарын 24

Женкогийн бүх компани улсдаа төлдөггүй татвараа Оффшортоо хадгалдаг юм байна шдээ 1.1 ТЭРБУМ доллар шдээ

0  |  0
Болд(89.248.166.157) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Зочин(51.15.50.10) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Зочин(95.211.230.94) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Зочин(93.115.95.206) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Top