Албаны зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо

2017 оны 06 сарын 24

Онцгой байдлын газрын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас тавьж буй цаашдын зорилт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын хувьд орон нутагт анх удаа “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор” барихаар барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн Дархан сумын 15 дугаар багт шинээр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг барьж байна. Дээрх хоёр барилгын гүйцэтгэлтэй ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал танилцаж, барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцсөнөөр Гал түймэр унтраах, аврах ангийн барилгыг ирэх есдүгээр сарын 01-нд хүлээн авахаар боллоо.

Харин орон нутагт анхдагч болж буй “Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, дадлагын цогцолбор”-ын хувьд орон сууцны дөрвөн давхар барилгын стандартаар баригдах бөгөөд 1-р давхарт утааны камер, 2-р давхарт газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах танхим, 3-р давхраас Аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах /подушка/, 4-р давхраас аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагааны сургалтыг явуулах зэрэг үндсэн аврах ажиллагааны дөрвөн хэсгээс бүрдсэн цогцолбор байхаар төлөвлөгдсөн байна.

Үүнээс гадна байгууламжийн гадна хойд ханыг ашиглан ханан хад буюу уул нуруу байгалийн хүндрүүлсэн нөхцөлд ажиллах дадлага сургууль хийх зориулалттай авиралтын ханан хад байхаар төлөвлөжээ.

Эдгээр бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бригадын генерал Т.Бадрал олон шинэ ажлыг шинээр санаачлан хийж байгааг сайшаан, албаны зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунаа(89.32.127.178) 2017 оны 06 сарын 24

Женко ”хочит” Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

0  |  0
Саруул(109.201.133.100) 2017 оны 06 сарын 24

Женко Баттулга 1,1 тэрбум доллар #оффшорт нуучихдаг. ”Чингис бонд”-ын дайтай мөнгө байна шүү нөхөд өө❗️С.Баярцогт хажууд нь сонирхогч юм байна. #Ноцтой

0  |  0
Энхэ(109.163.234.7) 2017 оны 06 сарын 24

Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

0  |  0
Батцэцэг(46.105.100.149) 2017 оны 06 сарын 24

1.1 тэрбум доллар түүний нэр дээр оффшорт байна. Баттулгын нэрийг татах ёстой хууль шүүх нь ажлаа хий л дээ

0  |  0
Зочин(95.130.11.147) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Зочин(199.249.223.62) 2017 оны 06 сарын 24

Женко хочит Х.Баттулга болон түүний төрсөн эгч, эгчийн хүүхдүүд Монгол улсын 250 орчим мянган га газар нутгийг, Монголын хамаг баялагтай цуг 39 лиценз хэлбэрээр хувьдаа эзэмшиж буй нь баримтаар ил боллоо. юу ч гэж хэлэхээ мэдэхгүй юм ганц л юм толгойд орж ирж байна Баттулгыг л сонгохгүүм шүү гэдэг үг

0  |  0
Зочин(192.160.102.168) 2017 оны 06 сарын 24

Top