Пак Ын Хэ Хойд Солонгосын удирдагчийг хөнөөхөөр төлөвлөж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 26

БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн засаг захиргаа Хойдынхоо удирдагчийг үгүй хийхээр төлөвлөж байсан гэнэ. Энэ талаар Японы “Asahi” хэвлэл мэдээлж, шуугиан тарилаа. Пак Ын Хэ 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр БНАСАУ-ын удирдагчаас “ангижрах” бичигт гарын үсэг зурж байжээ. Уг төлөвлөгөө нь Үндэсний тагнуулын албанд нь мөн очсон байна.

Өмнөдийн төлөвлөж байснаар, Ким Чен Уны үхэл золгүй явдал мэт харагдах ёстой байжээ. Авто осол юмуу галт тэрэгний сүйрэл гэж харагдахаар зохион байгуулах төлөвлөгөө Пак Ын Хэд байсан бололтой.

БНСУ-ын энэ төлөвлөгөө нь БНАСАУ цөмийн хөтөлбөрөө идэвхжүүлж эхэлснээс болсон байна. Одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний засаг захиргаа ч цөмийн хөтөлбөрийн эсрэг зогсч байгаа билээ.

Өнгөрсөн сард Хойд Солонгос нь АНУ болон Өмнөд Солонгосын Засгийн газрыг Ким Чен Уныг алахыг оролдсон гэж буруутгаж байсан юм. Дараа нь Хойд Солонгос Вашингтоноос уучлалт гуйхыг шаардсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top