AIPS-ийн 86-р конгресс Санта-Сусаннад хуралдлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 02

AIPS-Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 86-р конгресс Испанийн Санта-Сусанна хотноо хуралдав. Конгрессоор AIPS-ийн 100 жилийн ойг тэмдэглэх, Парис-2024 олимпын наадам, AI буюу хиймэл оюун ухааныг спортын сэтгүүлзүйд хэрхэн ашиглах зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэж, AIPS Sport Media Awards-ын ялагчдыг тодруулж, дараачийн конгрессийг товлосон билээ.

AIPS-ийн 100 жилийн ойг 2024 оны 8-р сарын 6-нд Парис дахь ЮНЕСКО-гийн төв байранд ёсчлохоор шийдвэрлэжээ. AIPS-ийн 86-р конгресст Монголын спортын сэтгүүлчдийн холбоог төлөөлж Ч.Отгонбаатар оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top