360 эмэгтэйтэй гэр бүл болж, гурван сая доллар олжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

Шунахайн сэдэлтээр нэгэн зэрэг 360 эмэгтэйтэй гэр бүл болсон Владимир Букач хэмээх украин эрийн хэрэг Хатан хааны шүүхээр шийдэгдсэн явдал Англид шуугиан тариад байна. Тэд африкаас цагаачлан ирсэн эмэгтэйчүүдийг Их Британийн иргэний харьяалал авахад нь туслах нэрээр их хэмжээний мөнгө авч гэрлэдэг байжээ. Энэ бүх үйл явдал Алекс Браун гэгч ламтан үйл ажиллагааг нь зохион байгуулдаг Сент Леонардсын Петр, Павелын  сүмд өрнөдөг байсан аж. Англичууд энэ хэргийг сүүлийн 100 жилд гарсан хамгийн том гэрлэлтийн залилан хэмээн тодорхойлж байна.

Хэргийг гардан зохион байгуулагч нь Алекс ламтан байсан бөгөөд хууль бус цагаачдын Их Британи хүнтэй суулгаж улмаар иргэний харъяаллаа солиулахад тусална хэмээн итгүүлж 15 мянган евро, паунд авдан гэрлэлтийг нь хуурамчаар бүртгэдэг байсан аж. Энэ мөнгөний 6000 нь Владимирын дансанд ордог байсан гэнэ. Тэрбээр эл бохир бизнесээрээ дөрвөн жилийн хугацаанд хоёр сая гаруй евро олжээ.


 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(37.228.234.139) 2017 оны 06 сарын 30

Why Not

0  |  0
эр рурга(103.57.93.42) 2017 оны 06 сарын 30

болж бна аа

0  |  0
Top