Зургаан аймгийн 125 сум цахилгаангүй байсаар байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр /2017.06.28/ хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүний улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум тог цахилгаангүй болсон юм. Тэгвэл эдгээр суманд тог ирсэн талаар албаны хүнээс тодруулахад "Одоогийн байдлаар тог цахилгаангүй хэвээр байна. Ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна. Дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа тул жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зөрчсөн тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна" гэлээ.

Image may contain: sky and outdoor

Image may contain: sky, mountain, outdoor and nature

Image may contain: sky, mountain, cloud, outdoor and nature

Image may contain: sky, mountain, cloud, outdoor and nature

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цужэм нараа(27.123.214.113) 2017 оны 06 сарын 30

Заила за

0  |  0
М(166.137.240.88) 2017 оны 06 сарын 29

Жил болгон салхи гарах болгонд унаж баидаг ондор хучдэлиин шон гэж юу баинаа? Зориуд чанаргуи хямд шон босгочоод улсаас ахин дахин могго аваад босгоод унагаад баидгиимуу

0  |  0
Бямба(49.0.214.15) 2017 оны 06 сарын 29

Хулгайч нарын арга нарийсч бна.

0  |  0
т(202.126.91.106) 2017 оны 06 сарын 29

энэ их нимгэн хөндий цементэн шон байх шиг харагдах юмдаа стандартад нийцэж байгаа юмуу энэ өвөл бол бүр тэсэхээргүй эд шиг энэ шон болон шугамын байгалийн элэгдэл хорогдолын хэмжээ 150 жилийн баталгаатай байх ёстой шүү дээ

0  |  0
Top