Хүчирхийллийг харуулсан зургийг хэвлэн нийтлэхийг хориглов

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

Венесуэлийн эрх баригчид хүчирхийлэл аливаа хүчирхийллийг харуулсан зургийг хэвлэн нийтлэхийг  хориглох шийдвэр гаргажээ. Хэдхэн хоногийн өмнө тус улсын El National сэтгүүл нийслэлийн моргт байсан 10 иргэний цогцосны зургийг нийтэлснээс үүдэн “Өсвөр үеийг гэмт хэргээс хамгаалах, эрхийг нь хүндэтгэх зорилготой” гэсэн хаягтай энэ шийдвэр гарчээ. Гэсэн ч лхагва гарагийн дугаарт El National сонин зургийнхаа үргэлжлэлийг ”хориотой” гэсэн анхааруулгатайгаар дахин тавьсан аж. Тус сонины редактор Мигель Энрике Отеро эрх баригчдыг шүүмжлэгчдийн нэг юм байна. Тэрбээр дээрх шийдвэрийг “Эрх баригчид өөрсдийн буруугаас болж гарсан хүчирхийллийг нуух гэсэндээ энэ шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдэгдсэн байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top