А.Гансүх нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 29

 Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн шүүх хэлэлцэв. Шүүх хурал 11:00 цагаас эхэлж сая завсарласан байна. Анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан юм. Энэ шийдвэрийг яллах дүгнэлт үйлдсэн Прокурорын байгууллагаас эсэргүүцэж,  нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хандсан. Давж заалдах шатны шүүх нийслэлийн Прокурорын газрын эсэргүүцлийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй гэж үзжээ. Иймээс Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаахаар болж байна.

 “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандсан гэх хэрэгт А.Гансүх нарыг буруутгасан юм. Энэ хэрэг жил гаруй хугацаанд мөрдөн шалгагдаж байна.

Т.Түвшин

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран саран(202.9.42.168) 2017 оны 06 сарын 30

Тийм бхаа гэж бодогдож бна

0  |  0
лундаа(150.129.143.209) 2017 оны 06 сарын 29

Эдгээр хүмүүсийн хэргийг хурдхан шийдэж, сэтгэлийг нь амраагаасай. Шүүх, цагдаагийнхан яагаад энэ хугацаанд үйлдвэрлэлийн хэллэгээр бол чанартайхан шалгаж болоогүй юм бол? Аль эвэл шүүх, прокурорт нөлөөлж болох ганц хүн сонгууль өнгөртөл санаатайгаар, нөлөөлж саатуулаад байна уу...

0  |  0
Top