“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2017 оны 06 сарын 29

Зам, тээврийн хөгжлийн сайд, Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгч Д.Ганбат, “Оросын төмөр замууд” НХН-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны даргаар томилогдсонд  А.С.Мишаринд баяр хүргээд түүнийг энэхүү хариуцлагатай албанд ажиллах хугацаандаа “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, техникийн шинэчлэлийг хийж, нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй санхүү, хөрөнгө оруулалт, төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын талын хөрөнгө оруулагчийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой хийсэн уулзалтын дүнд монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан болон 13 жил тасраад байсан оросын нефтийн тээвэр Улаанбаатар төмөр замаар дахин тээвэрлэгдэж эхэлсэн, Монголоор дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсч эхэлсэн, УБТЗ ХНН-ийн техник, технологийн шинэчлэлийг оросын тал дэмжиж ажиллаж байгаад Сайд Д.Ганбат талархлаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцов.  

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхбаяраас(66.181.180.171) 2017 оны 06 сарын 29

УДАХГУЙ СУУДЛАА ТАВЬЖ ЕГЕХ ЭРДЭНЭТИЙН МАНАН ХУЛГАЙЧ ЭБИЙТЭЙГЭЭ ХАМТ ЗАЙЛНА

0  |  0
gun uhaan(66.181.176.100) 2017 оны 06 сарын 29

KOMUNIZM ZUV NIIGEM BISH ERH TEGSH YUM GEJ BAIH BOLOMJGUI TEMEE YAMAA HOERIIG HARITSUULJ BOLDOGGUI KAPITALIZM CH GESEN ZUV NIIGEM BISH TSOOHON HUN MONGO IDDEG

0  |  0
Top