Хөршүүдтэйгээ нөхөрлөх нь аминд өлзийтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 01

Америк эрдэмтэд хөршүүдтэйгээ найзалж нөхөрлөхийг зөвлөжээ. Учир нь нөхөрлөл нь зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгадаг тухай судалгааг эрдэмтэд хийсэн байна. Судалгаанд 50 дээш насны 5 мянган айл сайн дураараа хамрагджээ. Тэд зүрх, судасны ямар нэгэн өвчин, эмгэггүй байсан гэнэ. Судлаачид тэдний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хэдэн жилийн турш хянажээ. Энэ хугацаанд 148 хүн зүрхний шигдээсээр өвдсөн байна.

Хөршүүдтэйгээ дотно, анд нөхдийн харьцаатай хүмүүс зүрх, судасны өвчинд нэрвэгдэх нь хөрш айлтайгаа хөндий хүйтэн харьцаатай хүмүүсээс 67 хувиар бага байсан гэнэ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top