Мөнхийн гоо үзэсгэлэнгийн төлөө 600 охиныг золиосолсон Гүнгийн ахайтан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Эмэгтэй хүн бүр гоё сайхан байхыг эрмэлздэг. Гэвч цаг хугацааны жамаар бүх зүйл хуучирч ганддагийн адилаар эмэгтэй хүний гоо сайхан ч цаг хугацаатай. Тэгвэл цаг хугацааны эсрэг тэмцэж, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд 600 охины аминд хүрсэн гүнгийн ахайтны аймшигт үйлдэл түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

Унгарын гүнгийн ахайтан, Цуст хэмээх нэрээр алдаршсан Элизабет Батори нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хэрцгий эмэгтэйчүүдийн нэг гэдгээр түүхэнд тэмдэглэгддэг байна. Тэрбээр хөгширч гоо сайхнаа алдахаас ихээр айдаг нэгэн байсан гэнэ. Улмаар залуу насаа хадгалан үлдэхийн тулд долоо хоног бүр залуу бүсгүйчүүдийг алж цусаар нь угаал хийдэг байжээ. Энэ байдлаар 600 гаруй залуу охидыг хөнөөсөн нь нотлогдсон байна. Удаан хугацааны туршид үргэлжилсэн аймшигт аллагын тухай мэдээ 1610 онд эзэн хааны чихэнд хүрчээ. Ззэн хаан хатуу шийтгэл оноож Гүнгийн ахайтанд тусалж байсан бүгдийг цаазаар авч, ахайтанг  маш өндөр хамгаалалттай цайзад хорьсон байна. Тэрбээр эзэнгүй цайзад дөрвөн жил хоригдсоны эцэст 1614 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Энэ тухай кино ч хүртэл хийсэн байдаг юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erleg(202.70.46.209) 2017 оны 09 сарын 01

БУЗАР ХОГ

0  |  0
Top