“Дээлтэй Монгол наадам” болно

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

 “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.

Энэ жилийн  “Дээлтэй Монгол наадам”-аар Хүннү дээлийг дэлгэж үзүүлэх юм аж.  “Монгол костюмс”, “Шилмэл загвар” зэрэг үндэсний хувцасны тэргүүлэх агентлагууд, чөлөөт уран бүтээлчид, үндэсний хувцас урладаг байгууллагууд, ӨМӨЗО-ны Алша аймгийн загвар зохион бүтээгч Шүрнээ нар үндэсний хувцасны коллекцууд танилцуулж уран бүтээлчид ардын урлагийн тоглолт, ёохор хатирах, Хүннүгийн дэвсэх бүжгийг толилуулахаар төлөвлөжээ.

Мөн энэ өдөр “Шөнийн гэрэлт гудамж”-д Дээлтэй Монгол наадмын хаалтын арга хэмжээ болох “Дээлтэй диско” фашион парти зохион байгуулагдана.

 Т.Түвшин 

Top