ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 13. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 19. Бархасвадь гараг. Чөдөр одтой, Зургаан цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.

                          Барилдлага:Үл тохирох 
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй 
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэлийн тэнхээ боломжтой аргаа ашиглан бодит үйл явдлыг гэдрэг нь ухраахаар оролдоно. Та өөртөө өвчин зовлон хүндрэлүүд бий болгож байна. Биеийн хүчний бас сэтгэл зүйн ачааллаа тохируулахгүй. Гол нь өвчилж болзошгүй байна. Амжилт, азгүйдлийг өдөр шөнө солигдогтой адилаар хүлээн ав.


ҮХЭР (4/20-5/20)

Зарим хүнсний бүтээгдэхүүнээс харшил авч болзошгүй. Оюун санааны хүч гайхалтай сайн байх тул ямарч саад тотгорыг амжилттай даван туулна. Иймэрхүү таагүй зүйлүүдээс зайлсхийхийн тулд цочроох үйлчилгээтэй хүнсний зүйлсээс татгалз. Архи, кофе, тамхины хэрэглээгээ багасга.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажил хэргээ ойр дотныхоо хүнд даатгаж болно. Санхүүгийн хариуцлага танд ирнэ. Та энэ өдөр мөнгөө банкинд хадгалуулбал тохиромжтой. Танд бусдын тусламж саад болохгүй шүү. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээс авч суралц.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дотно хүмүүсийн дэмжлэгээр хайртай хосууд биесээ ойлголцоно. Хөндлөнгийн сайшаалыг хүлээх хэрэггүй. Зөн совингоо дага. Бага зэрэг харьцаагаа таслах нь томоохон хэрүүлд хүргэж болзошгүй. Ямар ч хэрүүлд бүү орооцолд. Та буруутан нь болж болзошгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Осол, золгүй тохиолдол болох магадлалтай өдөр. Авто ослоос зайлсхийхийн тулд машиныхаа гэмтлийг зас, даатгалын баримт бичгээ шалга, жолооны ард гар утсаар бүү ярь. Ямар ч тохиолдолд тайван байж биеэ барь.


ОХИН (8/23-9/22)

Эргэн тойрныхныхоо төлөө хариуцлага хүлээх өдөр. Та үүнийг ухамсарлаж бусдаас тусламж хүсэхээ болино. Амьдралын хамгийн хэцүү асуудлуудыг шийдвэрлэх арга замаа өөрөө ол. Романтик харилцаа суларч энгийн байдал давамгайлна. Эмэгтэйчүүд хамтран ажиллавал амжилттай ба тайван байж чадна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны сүрхий биеэ даасан байдал эсрэг хүйсийн хүнийхээ зүрх сэтгэлийг татна. Танд татагдаж буй энэ хүн таны сайхан сэтгэл, эелдэг аашын өмнө тэсвэрлэж чадахгүй. Азтай цаг үе, сайхан боломж ухамсартайгаар эрэлхийл.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийгөө үнэлэх, амьдралын үнэт зүйлсийг дахин нягтлах, оюун санааны шинэчлэл хийх өдөр. Алив зүйлийг төлөвлөхөд ямар ч саадгүй хялбархан бүтэх болно. Бэртэл гэмтэл өвдөлтөөс болгоомжил. Харилцаа, холбоо тогтооход таатай өдөр. Цог заль төгөлдөр хүмүүс өөрийнхөө давуу талаар бусдыг алмайруулах болно. Тэд олны хайр, хүндэтгэлийг хүлээх болно.


НУМ (11/22-12/21)

Шийдэмгий ажиллах цаг үе иржээ. Амжилт таны босгон дээр зогсож байна. Хүсэл мөрөөдөл дорхноо биелнэ. Та амьдралынхаа хамгийн азтай үеүүдийн нэгт тулж иржээ. Тэвчээртэй бай, амжилт таныг удаан хүлээлгэхгүй.


МАТАР (12/22-1/19)

Хялбар аргаар олсон мөнгөө түргэн үрэн таран хийх боловч санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Үрлэг зарлагадаа хязгаарлалт тавьж, дотны хүмүүстээ амлаад биелүүлээгүй үүрэг амлалтынхаа талаар бод. Эс тэгвээс санхүүгийн ба хувийн асуудлуудтай тулгарна.


ХУМХ (1/20-2/18)

Урам хугалсан хоосон хөндий тэнэг байдал таныг тойрно. Энэ бүгдийг шинжилж үзэх хэрэгтэй. Хэрэв та гадагш удаан хугацаагаар явах гэж байгаа бол маргааш болтол хойшлуулаарай. Хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжтой ханд. Тохиромжтой цаг үеийг хүлээх нь итгэл авчирна


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр таны хайр сэтгэлийн шинэ холбоо тогтоох эрмэлзлэлийг өсгөх бөгөөд энэ нь төдөлгүй дотны харьцаа болон хувирах ч дараа нь бас л гэв гэнэт амьдралаас тань алга болно. Уруу татагдсаны хэрэггүй, тэгвэл асуудал ч үүсэхгүй. Хий дэмий зүйлд сэтгэлээ барь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top