Ардын урлагийн гайхамшгийг Хэнтий аймгаас мэдрээрэй

Ардын урлагийн Ёохор-2017” наадам Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 17-нд гурав дахь жилдээ болно.

Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилготой наадам юм. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг баталгаажуулах боломж гэж үзэн тус наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр ”Ёохор-2017” ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг нутгийн зөвлөлөөс нь уриаллаа.

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )