Түймэртэй газруудад үүл буудуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 17

 Бороо хур багатайгаас үүдэн хуурайшилт явагдаж олон газар түймэр гарч их хэмжээний хохирол учраад байна. Түймэр гарсантай холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын тэргүүн, Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр түймэрийн голомтод ажилласан. Түймэрийг нэн дариу зогсоох шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм.

Энэ дагуу өнөөдөр шөнө таван газар vvл буудахаар Цаг уур орчин шинжилгээний газрынхан Батсүмбэр суманд ажиллаж байна. Мэргэжлийн хамт олон нарийн судалгаа шинжилгээний vндсэн дээр vvлэнд нөлөөлөх аргаар бороо оруулах аж.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top