Далан давхарын оршуулгын газрыг ”Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” болгох ажил юу болов?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд ясууд задардаг байна. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хийг дэгдээдэг аж. Хүнийг далд оршуулсны дараа цогцост ялзралт явагдсанаар хөрс бохирдож, халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тухайлбал, өмнө нь гоц халдварт, хавдрын болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай байдгыг мэргэжилтнүүд хэлж байна...

Урьтал болгон энэ бүхнийг учирлаж байгаагийн шалтгаан нь Улаанбаатарт улам олширч байгаа оршуулгын газартай холбоотой. Өдгөө нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 оршуулгын газар бий гэсэн тоо байна. Тодруулбал, “Далан давхар” 137 га, “Нарангийн энгэр” 260 га, “Цагаан даваа” 50 га, “Оросын оршуулгын газар” 3 га, “Өлзийт” 35 га, “Буянт ухаа” 2 га “Алтан өлгий” гэх мэт томоохон оршуулгын газрууд байгаа.  Үүнээс гадна “Бөхөг”, “Түргэний гол”, 61- ийн гарам, Зуслангийн ногоон бүс, “Өвөр гүнт”, “Орбит”, “Тахилтын ам” зэрэг газарт иргэд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр талийгаачаа оршуулсаар байна. Харин эдгээр оршуулгын газрын хамарч буй газар нь 1000 гаруй га гэнэ. 1000 га!!! Энэ мэтээр хамрах хүрээ нь өргөжсөөр байвал нийслэлчүүд бид өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох вий! Бодох л асуудал...

"Далан давхар"-ын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" хэзээ болгох вэ?


Далан давхарын оршуулгын газрыг ийм болгохоор төлөвлөж байв...

Нийслэл хотын дунд нэвсийх энэ олон оршуулгын газрыг цэгцлэх цаг болсон уу гэвэл болсон. Айлын хашаатай айлсан орших оршуулгын газруудын дэргэд хүүхэд тоглож, ноход сэг зэмээр нь хооллон амьдарч байна. Ийм байж яавч болохгүй.

Уг нь 2014 онд Улаанбаатарын удирдлагууд  нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгохоор баталж, багагүй төлөвлөгөө боловсруулж байсан ч өдгөө хэрэгжсэнгүй.  Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж,1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм. Энд  47.586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон гэж албаныхан хэллээ. Нийт булшны 30.241 нь хэвийн, 16.767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай байгаа юм байна. Уг нь энэ оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгочихвол эргэн тойрон дахь айл өрхүүд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрх нь бага ч болов баталгаажих учиртай. Төлөвлөж тооцоолсноор бол "Далан давхар"-ын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгох ажил 2016 оны 11 дүгээр сард дуусах байлаа.

Харамсалтай нь энэ ажил гурван оныг үдсэн ч бахь байдгаараа л байсаар байна. Энэ хугацаанд оршуулгын газраас ялгарах 20 гаруй төрлийн хорт бодисоор нийслэлчүүд амьсгалж, хэдэн мянган хүн, хэчнээн төрлийн өвчин нян авсан бол гэж бодохоор айдас төрмөөр. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн "Үндсэн хууль"-д заасан эрхээ нийслэлчүүд эдэлж чадахгүй байгаагийн нэгэн том жишээ бол энэ. Иймээс Улаанбаатарын удирдлагууд, цаашлаад төрийн шийдвэр гаргах төвшний бүх түшмэдүүд нийслэлийг"нөмөрч" буй оршуулгын газруудыг боловсронгуй болгож, цэгцлэх тал дээр анхаарлаа хандуулах болсныг энэхүү нийтлэлээрээ сануулахыг зорилоо.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ккк(27.123.212.131) 2017 оны 07 сарын 23

Зөв шүү дээ.Талийгаачдийн шарилыг ар гэрт нь хүлээлгэж өгөөд чандарлах блгүй дээ.Тэгээд ч хүн оршуулаха болиол 30жил болсон бн шдээ

0  |  0
ХОРИГ ДАВАХЫГ ХОРИГЛ(202.72.245.200) 2017 оны 07 сарын 23

ГАЗАР ЛУЙВАРДАХ ГЭЭД ХОЙЧ ҮЕИЙНХНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ СҮНС САВДАГНЫ ХОРЛОЛД ТЭЭГЛЭЭД БОЛИО БАЙЛГҮЙ

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 23

Er ni zezerleg gesnees mongolchuud bid yagaad hairt hymyysee noirsuulsan gazar iim baihad sanaa amar suunaa ?! Gadniihan orshuulgiin gazar ni saihan, zemzger, archilgaatai baidag. Hot dyyreg ni hezeech hotod iim bolgochihood haraad suuhgui, ingeed bodohoor bid mongolchuud muuhai hymyys umaa,,, Gadniihnii jisheeg avaach , hot dotroo, dyyreg bolgondoo l saihan goe gazruud baidag shdee

0  |  0
казино баттулга(203.91.115.43) 2017 оны 07 сарын 23

батүүл л мөнгийг нь алга болгосон шүү

0  |  0
Нараа наранбаатар(202.70.46.216) 2017 оны 07 сарын 23

Зөв шүү дээ цэцэгт хүрээлэн болгох хэрэгтэй энэ бичээд байгаа хүмүүс халуун тороон ий Үлгэрээ болио

0  |  0
Ххх(104.162.235.18) 2017 оны 07 сарын 22

Баттулга гараад давгадорж сэхчихсэн гадаад хумуустэй нийлж хийх гэсэн бизнесээ ургэлжлуулэх гээд ийм юм бичуулсэн бна. Эцэг эх нь хедеений гаралтай болхоор далан давхарт гэрийхнээс нь оршуулсан хун байхгуй юм бн. Далан давхарт 100 жилийн турш монголын сор сэхээтнуудийг оршуулж бсн. Гэтэл эрхэм талийгаачдынхаа шарилыг гадаадыхны шуналын золиос болгох нь ээ. Тэр гадаадууд нутагтаа шарил хендвел алуулна л даа. Давгадорж мэтийн махан толгойтнуудаар дамжуулж эцэг евгедийн маань алтан шарилыг бузарлах нь ээ

0  |  0
Зочин(104.162.235.18) 2017 оны 07 сарын 22

Энэ цэцэрлэгт хурээлэн болгох гэж бгаа хумууст талийгаачдын хараал хурнэ байхоо.

0  |  0
иргэн(104.162.235.18) 2017 оны 07 сарын 22

Энийг бичсэн хун уугуул хотын хун биш учраас их хуйтэн хандаж бн. Өөрийх нь ээж аав эмээ өвөөгийх нь шарилыг трактордоод дээр нь хуний явган зам тавьчихвал дуртай байхуу. Бусад орны том хотыхон нас негчегсдее хундлээд болоод байдаг, манайд хайртай хумуусээ нутаглуулсан газар нь очиж дурсах боломж ч байхгуй болгох нь ээ. Хамгийн энгийн хуний ёс шүү дээ. Үнэхээр монголчууд их зэрлэгээрээ байнаа. Оршуулгын газраа сайхан болгоод еед нь татхад толгой сэтгэл нь хурэхгуй болхоороо устгах гэдэг. Бух чаддаггуй юмаа нураах гэдэг. Талийгаачдаа хундлэж сураагуй юм чинь соелжих өдий бнаа

0  |  0
Zochin(66.181.176.63) 2017 оны 07 сарын 22

Uyn tsetserlegt hureelen ve? Tegj bolohgui bhaa.. Hen hairtai humuusiinhee gazriig honduulehiig bodohiin tegeed ch nugel bno.. Manaih gazar nytgaaraa elbeg yls shude.. Buh yls orond l orshyylguin gazar bdag manai ylsiin gantshan gazar bohirsohyy so um bichih umda... Tend byyj bgaa ailyyd tend byyh esgui bizdee.. Zaaval orshyylgatai gazar amidraad bdag ni harin sonin bn

0  |  0
зочин(202.9.43.176) 2017 оны 07 сарын 22

Энд тэнд очиж болсон болоогүй хов жив хэрүүл шуугианд очиж сейлфийдэж гүйгээд байгаа Дагвадорж бүтээн байгуулна гээд байгаагүй билүү анх тэгж л сонсож байсан санагдахийн

0  |  0
Samdanpil (202.70.46.220) 2017 оны 07 сарын 22

Tsetserlegt hvreelen bolgoh heregtei bvr yaraltai shv ene hawid amidardag ailud za munch hetsvv amidraltai haragddag zarim ail ni hashaandaa shariltai vner tanar eostoi zawaan tervger togloj bga hvvhdvvd hvni gawalin yasaar togloj bga shv tiim blohoor yaraltai arga hemjee awah heregtei gj bdoj bnaa

0  |  0
Top