Монголын хөл бөмбөгт маш том ирээдүй гэрэлтэж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 22

Монголын хөл бөмбөгийн хөгжлийг тодорхойлогчид бол яах аргагүй Deren FC  клубын хөвгүүд билээ. Тэд хэдхэн хоногийн өмнө Gothia Cup - The World Youth Cup тэмцээний 11 насны ангилалд өрсөлдөж, хэсгээсээ нэгээр гарсан бахдам амжилтыг үзүүлсэн билээ.

Хэсэгтээ Англи, Франц, Шведийн багуудыг буулган авсан нь Монголын хөлбөмбөгчин хөвгүүд ямар чадварлаг болохыг дэлхийд харууллаа. Хамгийн гол нь тэд хөлбөмбөгийн эх орон болсон Английн багийг ажрахгүй ялсан нь үнэхээр гайхалтай.

Дэрэнгийн хөвгүүд маань итгэл төгс хэсгийн 1-р байраар шалгарсан ч харамсалтай нь хасагдах шатанд Украйны багтай таарч тоглон 2:1 харьцаатай ялагдал хүлээжээ.

Өнгөрөгч сарын 24-нд Шведийг зорьж, 4 цуврал тэмцээнд оролцохоор эх орноосоо мордсон Дэрэнгийн хөвгүүд маань хөлбөмбөгийн өндөр хөгжилтэй орнуудын багуудын эсрэг тэнцүүхэн өрсөлдөж, ялж ялагдан, харилцан туршлага солилцохын зэрэгцээ хөлбөмбөгийн ур чадвараа улам ахиулаад авсан нь гарцаагүй.

Дэлхийн 82 орны 1763 баг оролцсон энэ удаагийн Gothia Cup тэмцээний 11 насны ангилалд 28 улсын 128 баг өрсөлдсөнөөс Дэрэнгийн хөвгүүд маань хэсгээсээ нэгээр шалгарна гэдэг бол чамлах амжилт биш юм.

Хөвгүүд маань хожигдолдоо сэтгэлээр уналгүй, цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбай хийж, өсөн дэвжинэ гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн 82 орны баг тамирчидтай хөл зэрэгцэж, "Хүүхдийн ДАШТ"-нд эх орноо сурталчлаад, Монгол гэсэн нэрээ цуурайтуулж чадсан хөвгүүдээрэээ бид бахархах ёстой. Монголын хөлбөмбөгийн ирээдүй маш тодоор гэрэлтэж эхэлсний тодхон жишээ Дэрэнгийн хөвгүүд билээ.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ambrosia(58.123.151.188) 2017 оны 07 сарын 24

hol bombog hamgiin oh mongo oldog tamirchid n bugd terbumtan boldog mongonii ord gesen ug. bas golf baina ih mongo oldog. harin box , boh 2 bol hamgiin yaduu sport

0  |  0
Иргэн(103.212.116.87) 2017 оны 07 сарын 23

Амжилт хусье?! ирээдуйдээ итгэлтэй байна, хоорондоо эв эеийг хичээж уйгагуй ходолморлож чадвал улам ондор амжилт узуулэх бм байна?! Амжилт хусье?!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 22

harin ene hyyhdyyded amjilt hysie, hojigdol bol surgamj, turshlaga shyydee, mundag baina shyy ulsiinhaa neriig delhiid duursgaj yavaa hyyhdyyd

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 22

shashingaar ih hoozoldoj baina, bid mongolchuud tengeree l shytej irsen, hen negnii avch heregjyylsen, mongoliin tyyhend ih saihan um avchraagui shashing dendyy shytej hiid symyydiin gazar yner tanaraas oor um alga, het shashin hoozoldoh muu l baidag umdaa,,,,,

0  |  0
gana(202.72.245.165) 2017 оны 07 сарын 22

gaihaltai, shal hereggui shariin shashind zoriuldag hurungu handivaa ene huuhduuded uguusie bilee

0  |  0
Хнрээ хүн(59.153.114.200) 2017 оны 07 сарын 22

Хамаг зардлыг нь Дэрэн клубын эзэн Мөнхчулуун гаргадаг гэж сонссон.Элбэгдоржийн хүүхэлдэй Ганбаатар гэдэг нөхөр шоунд зарж,өөрөө хусахаас өөр юмгүй новш.

0  |  0
Зочин(202.9.40.255) 2017 оны 07 сарын 22

Амжилт хүсье. Том амжилт шүү

0  |  0
Top