Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

2017 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд , төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  26-31 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.


2017 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-26-нд төвийн аймгуудын ихэнх, баруун, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top