“Чөтгөрийн өмгөөлөгч”-ийг баривчлав

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 23

Олноо “Чөтгөрийн өмгөөлөгч” гэж алдаршсан, Италийн хуульч Жованни де Стефаног Испанийн Майорка арал дээр байхад нь цагдаа нар баривчилжээ. Түүнийг Их Британийн талын гаргасан хүсэлтээр баривчилсан байна. Тэрбээр тус улсад байхдаа залилангийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгджээ. Ж.де Стефано баривчлагдсаныхаа дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна. Тэрбээр Иракийн дарангуйлагч Саддам Хуссейн, түүний ойрын хамсаатан Тарик Азиз, Югославын Ерөнхийлөгч асан Слободан Милошевич нарыг өмгөөлж байсан юм. Жоржиогийн хамгийн сүүлчийн үйлчлүүлэгч нь аллага цувралаар зохион байгуулсан Чарльз Мэнсон байжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top