ҮУИТ-ынхан Сүхбаатарын талбайд ”Үндэсний бахархал” тоглолт хийлээ

2017 оны 07 сарын 27

Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театртай хамтран Д.Сүхбаатарын талбайд 2017 оны 7 дугаар сарын 10 нд 22.00цагт зохион байгууллаа.

Энэ үдэш та бидний сонорыг мялааж, мэлмийг баясгахаар Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчидбүрэн бүрэлдэхүүнээрээ “Дэлхийд гайхагдсан үндэсний урлаг” буюу “Үндэсний бахархал” тоглолтоо толилууллаа.

Энэхүү тоглолтоор үндэсний урлагийн олон шилдэг үзүүлбэрүүдийг иргэд, олон нийтэд зориулан толилуулсан байна. Мөн язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдээс хүргэлээ. Тоглолтын найруулагчаар ҮУИТеатрын захирал Г.Цоггэрэл ажиллалаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top