”Яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золих ёстой юм бэ”

2017 оны 07 сарын 28

Статистик мэдээллээр манай улсын 144.500 хүн гадаадын 75 улсад ажиллаж амьдарч байна. Үүнээс 30 орчим хувь нь БНСУ-д аж төрж байгаа юм. 

Сүүлийн 10 жилд БНСУ-руу Монгол залуус маань гэрээний ажилчнаар гарах нь эрс ихэссэн. Зарим нь ямар нэг шалтгаанаас үүдэн "харлана". Тэдний зорилго мэдээж эндээс авдаг цалингаасаа илүүг авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх. Гэхдээ тэдний олсон мөнгө хялбар олддоггүй. Тэд золиосонд нь эх орон, аав ээж, үр хүүхэд, хань ижил гээд хайрладаг бүхнээ санан бэтгэрэхийн зовлонг амсдаг. Бас тэдэндээ энэ гансралыг мэдрүүлдэг. Сэтгэлийн зовлонг мөнгөөр хэмжишгүй билээ.

Нөгөөтэйгүүр өөрийн нүдээр харж, биеэр туулаагүй болохоор харь оронд ажиллаж байгаа тэднийг бараг "диваажин"-д байгаагаар төсөөлдөг нь нууц биш. Гэвч бодит байдал дээр ямар байдаг вэ? Үүнийг бага ч гэсэн ойлгоосой гэдэг үүднээс нэгэн иргэний цахим хуудсандаа бичсэнийг засваргүйгээр хүргэе.

 


 

"Би солонгост аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай залуусын нэгээ. Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл юм даа. Энэ хүмүүсийн цаана хайртай хань ижил үр хүүхэд нь бэтгэрэн байгаа. Үнэндээ томчуудын идсэн дутаасан төсвийн цоорхойг яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золин байж нөхөх ёстой юм бэ.

Бидний олсон мөнгө монголд баялаг болж очдог гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Иргэн чинь үгүй бол төр байгаад хэрэг байна уу. Гэрээ ч бай харалсан ч бай энд байгаа залуус 24 цагийн талд нь ажиллаад салж унах гэсэн биeэ талд нь амрааж, эрүүл мэндээ чимх чимхээр алдан, хайртай бүхнээ санагалзан, хамаг хэрэгцээгээ хорин байж хэдэн төгрөг хураадаг гэдгийг өөрийн биeээр үзээгүй л бол ээж аав нь ч байсан ойлгохгүйээ.

Монголоос анх ирсэн хүмүүс их дураараа ажил олоод өг, тосч ав энээ тэрээ гэж нутагтаа байгаа юм шиг сэтгэнэ. Гэтэл энэ газар бүх юм цаг минутаар яригдана. Сард 2-4 удаа л тогтсон хугацаанд амрах эрхтэй. Ирээд удаагүйчүүд нь хүн тосох нь битгий хэл өөрөө ч төөрөөстэйг мэдэхгүй. Туслаж чадахгүй бол хэдэн төгрөгний бараа хараад хамраа сөхсөн, хүн чанаргүй энэ тэр гэж нөгөө хэдийгээ муулах . Харин ч энд байгаа хүмүүс ихэнх нь 3 сараар ирсэн нэгэндээ ажил олж өгч, хэлмэрч хөтчийг нь хийдэг.

Гэр бүлээ санааг нь зовлохгүй гэсэндээ зовлонгоо нууж ажиллаж сурсан, ээж ааваа гэр бүлээ, ах дүүгээ нуруундаа үүрсэн мундаг залуус байдаг юм шүү. Зовон байж олсон мөнгөө өөрөө ч хэрэглэж чадахгүй ар гэрлүүгээ явуулдаг гэдгийг бүгд мэдэхгүй. Хайртай охин, хүү, ханийн чинь явуулсан мөнгө ямар их хөлсний үнэ гэдгийг мэдрээсэй. Хардаж сэрдэлгүй ажлыг нь тайван хийлгээсэй.

Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай гэсэндээ энэ постыг орууллаа. Ялгах салгахын ухаанаар хандана биз дээ.

Эцэст нт хэлэхэд МОНГОЛЧУУД ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХАЖУУД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨӨД ИНГЭЖ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨЧ ТӨР ЗАСАГ МИНЬ. /Mont Blanc/"

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
krishna(39.115.114.99) 2019 оны 05 сарын 31

mongoldoo humuus oligtoi ajilladaggui zugeer suudag tiim biz dee mongoliin toloo hen ch ajilladaggui, unen biz tegeed ch gadaad humuus oorsdoo uildver compania baiguulaad ajilladag yum ulsaas n hiij ogdoggui. gadaad humuus tiim l uhaantai mongolchuud shg ajil haihaas iluu oorsdoo uildver baiguulaad ajilladag hen ch tusaldaggui

0  |  0
Tuya(59.29.168.208) 2017 оны 08 сарын 03

Yag ununiig bichsen bna Solongosd bgaa geheer l mungu uildverledeg mashin gj bodoj blhgui Uneheer uurin eruul mendee zolioslood , duraaraa ch yavaj bayarlaj chadahgui SETGELDEE HAIRTAI BUHNEE BODOOD ZUTGEJ BGAA ULS SHUU DEE

0  |  0
Зочин(66.181.181.161) 2017 оны 07 сарын 29

Энэ ерөнхийлөгч энийг зохицуулах талаар гоё хэлсэн шүү дээ.энийг л харж бна.

0  |  0
zochin(116.44.154.116) 2017 оны 07 сарын 28

ene tsohrol ardchilal geech AH iin on jiluud ehgiin ene uneng oilgohgui bas harahgui sonsohgui bol udandoo har uhaanaar oilgoh yumiig oilgohgui bol ta tsohosoor BAIH bolno

0  |  0
Зочин(66.181.179.148) 2017 оны 07 сарын 28

Балай юм бичих юм. Өөр яах юм? Цалин өгч ажиллуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Төвлөрсөн төлөвлөгөөт, социалист үе шиг ямар ч ашиггүй бөөн алдагдалтай ажилладаг үйлдвэр байгуулаад бөөн бөөнөөрөө ажиллах уу? Бид өөрсдийн гэсэн хараат бус эдийн засагтай болтлоо гадаадад ажиллах нь ашигтай байсаар байх болно. Харин үүний оронд ийм халамжийн бодлогыг бага лобидох хэрэгтэй. Бүх нийтээр нь тэгшитгэн халамжлах бодлого.

0  |  0
лол(175.192.124.52) 2017 оны 07 сарын 28

монголд ажил хийж амьдрах ямар ч боломж байхгуй дандаа худлаа шаах юмаа пизданууд

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 28

er ni ali ch gadaad ulsruu har ajlaar yavj baihaa bolih heregtei shdee, eh orondoo yneheer hysvel hench saihan amdrah bolomjtoi,,,,,oorsdoo l hichee, gadnii ornuudiig bayjuulaad oorsdoo ovchtei bolood l yldej baigaagaa oilgooch !!!!!!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 07 сарын 28

er ni ali ch gadaad ulsruu har ajlaar yavj baihaa bolih heregtei shdee, eh orondoo yneheer hysvel hench saihan amdrah bolomjtoi,,,,,oorsdoo l hichee, gadnii ornuudiig bayjuulaad oorsdoo ovchtei bolood l yldej baigaagaa oilgooch !!!!!!!

0  |  0
Жирийн нэгэн(202.21.100.210) 2017 оны 07 сарын 28

Солонгос яваад салж, алга болж сүйрсэн нь тийм ч бага биш байх шүү. Миний мэдэхийн л энхийн цагаан тагтаанууд нэг их байж чадаагүй, аз дутсан ч юм уу. Эсвэл аз болсон ч юм уу бүү мэд. Залуу насаа алдсан нь харин яалт ч үгүй үнэн, одооны залуучууд ч гэсэн ийм л замаар явж байгаа нь харамсалтай, эмгэнэлтэй

0  |  0
зочин(103.57.92.135) 2017 оны 07 сарын 28

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
zochin(124.158.126.197) 2017 оны 07 сарын 28

ene uneeeen unen shu

0  |  0
Ц. Эрдэнэбат(202.9.42.30) 2017 оны 07 сарын 28

Ноднин 6 сард танай сайтад тавигдсан ”БНСУ-д ажиллаж, амьдарч байсан он жилүүд” гэдэг нийтлэлд гадаадад хэрхэн ажиллаж, амьдардаг талаар тодорхой бичсэн.

0  |  0
Top