Хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлж болохгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

Монголчууд эртнээс цээрлэх ёсыг эрхэмлэж, үр хүүхэддээ зааж сургадаг байсан ард түмэн. Жишээ, нялх хүүхдийн дэргэд хийж болохгүй үг , үйлдлийн талаар дараах зүйлийг баримталдаг байжээ. 

-Нялх нярай хүүхэдтэй айлд үдэш шөнө гадны хүн орохыг цээрлэдэг. Зөрчвөөс нялх хүүхэд хөлсөнө. Айж цочно. Өвчин тусна гэж үздэг. 
-Нялх хүүхдийг үдэш шөнөөр гадаа авч явах, айл цээрлэнэ. Заавал авч явах хэрэг тохиолдвоос хөө тортогоор хоёр хөмсөгний дундуур хамар дагуу зурж “халзан баатар” болгоно. Нялх хүүхдийг муу юмны хорлол болгохгүй хэмээсэн дом болой.
-Нялх хүүхдийн дэргэд хэрүүл хийхийг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хэрүүлийн бузар болж өвдөж зовно.
-Нялх хүүхдийг их дуу чимээ гарган айлгаж  цочоохыг цээрлэнэ. Айлгаж цочоовоос сүнс нь зайлна. Олио солио өвчин олно гэнэ.
-Нялх нярай хүүхдийг хөөрхөн сайхан, ухаантай буянтай гэхчлэн магтаж хэлэхийг цээрлэнэ. Магтан хэлэлцвээс цагаан хэл ам хүрнэ, гай барцад нүүрлэнэ гэнэ.
-Нялх нярай хүүхдэд хоргой торгон хувиас өмсүүлэх, алт мөнгөн чимэг зүүлт хэрэглүүлэхийг цээрлэнэ. Зөрчвөөс буянаа барна, хүндэднэ, нас ахар болно гэнэ.
-Нялх хүүхдэд товч, зоос өгч тоглуулахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хахна, үхэлхийнэ гэнэ.
-Нялх нярай хүүхдийг талийгаачийн явдал, үхээрийн газар (оршуулгын газар) авч очихыг цээрлэнэ.Зөрчвөөс муу юмны хорлолд өртөнө. Өвчин олно, талийгаачийн сүнс хоргодно гэнэ.-Хүүхэд багачуудын гэмийг ахин дахин үглэн буруушаах, баалахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс «үг үнэгүй болно», «улиг үг жигшээнэ» гэх буюу «олон үгэнд олзгүй» гэнэ.
-Хүүхэд багачууд ул ялиг дүрсгүйтэхийг дэврээн зэмлэхийг цээрлэнэ. «Анх удаа мэдээгүй мэт өнгөрүүл, Ахин давтвал сөхөж сануулан зэмлэ» гэдэг.
-Хүүхэд төрлөө хэмээн хэлэхийг цээрлэнэ. Заавал «газрын цагаанд гарлаа» гэх буюу «хөнгөрлөө» хэмээн хэлнэ. «Төрлөө» гэвэл хүндэднэ.
-Хүүхэд хонь унаж наадахыг цээрлэнэ. Тийн Буянт сүргээ хайрлан хүндлэхийн учир хонь унахыг хориглодог бөлгөө.
-Хүүхэд гармагц анх угаасан усыг хамаагүй асгахыг цээрлэнэ. Заавал хүн амьтны хөлөөс зайдуу ариун өндөрлөг газрын орой дээр асгаиа. Хорвоод нэмэгдсэн шинэ хүнийг ариулсан рашаан тул тийнхүү үйлдэнэ.
-Хүүхдийг түрүүлгээ харж (элгээрээ) хэвтэн унтахыг цээрлэнэ. Тийн унтваас өнчрөхийн ёр гэнэ. Чухамдаа хүүхэд хар дарна, евчин олно гэхийн учир сэрэмжлүүлж буй хэрэг.
-Хүүхдээ хөхүүлэнгээ эх унтахыг цээрлэнэ. Эс хэрэгсвээс хөхөөрөө хүүхдийн ам, хамрыг битүүлж бүтэх осол нүүрлэнэ.
-Хүүхдээ суган доогуураа гаргахыг цээрлэнэ. Тийнхүү гаргаваас хүч чадал нь харина гэнэ.
-Хүүхдийн гарын алгыг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс урт гартай (хулгайч) болно гэнэ.
-Хүүхдийн шилэн хүзүүг үнсэхийг цээрлэнэ. Үнсвээс хэдэр догшин зантай болно гэнэ.
 

-Хүухдийн дэргэд хараал хэлэх, хэрүүл хийх, зодолдохыг цээрлэнэ. Буруу үлгэрээр өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу бэрх болно гэхийн учир тийнхүү цээрлэдэг бөлгөө.
-Хүүхдэд өрөөсөн бөөр идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс ганцаардана гэнэ.
-Хүүхдэд нугас, самалдаг идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс нусгай болно гэнэ.
-Хүүхдэд бачим бариу хувцас өмсүүлэх, эдлүүлэхийг цээрлэнэ. Өмсүүлбээс бие давжаа болно гэнэ.
-Хүүхдэд шил идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс хулгайч болно гэх бөгөөтөл зарим нутагт «үс гэзэг нь ургатугай» хэмээн идүүлдэг заншил буй.
-Хүүхдэд муу сархинаг идүүлэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс ярдаг муу зантай болно гэнэ. Чухамдаа идэж уухад хүүхдийг бүу шоовдорло, хаягдал гологдол бүү өг гэсэн хэрэг болой.
-Хүүхдэд чөмөг идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс сэцэн сэргэлэн болоход харшлана гэнэ.
-Хүүхдэд баатар хуйх идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс арсалдан ааглах дайсантай учирч баатар хуйхаа хуулуулна гэх домог буй
-Хүүхдэд малын хамар идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс морь тургина гэнэ.
-Хүүхэд тургиж наадахыг цээрлэнэ. Тийнхүү наадваас тэнгэр задраана, их салхи шуурга босно гэнэ.
-Хүүхэн хүн төрхөмийнхөө гэрт төрөхийг цээрлэнэ. Хэрэв төрвөл дөрөв хоногийн дараа уг гэрт (өөрийн) нь хүргэж өгдөг заншил байжээ
-Хүүхдэд сам шүүр өгч наадуулахыг цээрлэнэ. Наадуулбаас бузартана, эм хамар нь яртана гэнэ.
-Хүүхдэд товч, зоос (мөнгө) өгч наадуулахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хахана, залгииа гэнэ.
-Хүүхдэд сонсгох учиргүй үг дуулгахыг цээрлэнэ «Муу үг модон ултай» гэх буюу «Хүүхдэд бүү сонсого, хаанд бүү ам гар» хэмээх сургаал үг буй.
-Хүүхдийн дэргэд үүлэн борооны явдал үйлдэхийг цээрлэнэ. Үйлдвээс садар самуун зантай хүн болно гэнэ.
-Хүүхдэд нэр өгөхдөө ихэс дээд-сийн нэр оруулахыг цээрлэнэ. Зөрчвөөс хүндэднэ гэх буюу алдас болно гэнэ.
-Хүүхдийн нүдэн дээр мал муулах. амьтны амь бүрэлдэх зэрэг улай гаргахыг цээрлэнэ. Зөрчвөөс хүүхдийн сэтгэл цэвдэгшинэ, сэвтэнэ, улайд дуртай болно гэнэ.
-Хүүхдээр нохой уяулахыг цээрлэнэ. Нохойг чөтгөр унаж явдаг гэх тул хүүхдэд гай болно гэнэ. Чухамдаэ нохой ярдаглан хүүхэд хззах гэмтээхээс сэрэмжилж буй цээр бөлгөө
-Хүүхдэд аймхай мөчөөс идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс аймхай хулчгар болно гэнэ.
-Хүүхдэд эргүү малын толгой, тархи идүүлэхийг цээрлэнэ. Идүүглбээс эргүү мунхаг болно гэнэ.
-Хүүхдэд ямааны сүүл мөлжүүлэхийг цээрлэнэ. Хожим ураглах (гэрлэх) үес морины сүүл нь ширвэнэ гэнэ.
-Хүүхдэд олгойн мухар идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс хожим үйлс мухардаж зовно гэнэ. Чухамдаа олгойн мухар хахааж мэднэ хэмээн сэрэмжилж буй хэрэг.
-Хүүхдэд өнчин уушиг, өнчин элэг идүүлэхийг цээрлэнэ. Идүүлбээс өнчирч зовно гэнэ. Цэад учир нь хахна, өвчин олно хэмээн болгоомжилж буйн сануулга бөлгөө.
-Хэлд ороогүй хүүхдийг гэдийлгэхийг цээрлэнэ. Гэдийлгэвээс хэлгий болно гэнэ.
-Хэлд ороогүй хүүхдэд өндөг идүүлэхийг цээрлэнэ. Идүүлвээс өвчин олно, хахна гэж үздэг байна.

Монголчуудын цээрлэх ёсны хураангуй УБ. 1993.



                                                       Эх сурвалж:zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.160.87) 2017 оны 08 сарын 15

zow

0  |  0
Gana(210.176.86.216) 2017 оны 08 сарын 06

Huugee bantan idej ehlenguut ni l undug, luuvan brokkoli vanduitai eeljileed l mikserdehiig ni mikserdeed ugch bsn, undugiig bol togtmol l ugch blaa, muudsan yum alga, yah gej ingej hudlaa medehgui yumaa burj bdgiin. Medeej harshilamtgai huuhded undug baitugai suug ch medeetei uguh heregtei ch ingej sur badruulj hudlaa yum bichij bh hereg yun.

0  |  0
зочин(103.57.92.172) 2017 оны 08 сарын 06

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
Sda(27.123.214.120) 2017 оны 08 сарын 05

Zailaa

0  |  0
ррррр(103.212.119.66) 2017 оны 08 сарын 05

ямар эргүү нь ийм юм бичээд суудаг байнаа дэмий юм уншчихлаа

0  |  0
Зочин(103.57.94.211) 2017 оны 08 сарын 05

Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй. Угаасаа аав ээжүүд үр хүүхдээ хайр зөн совингоороо эрүүл саруул өсгөнө. Мэдээж муу бүхнээс хол л байлгахыг бодно шүү дээ. Уншаад дэмий сэтгэл зовчлоо хэцүү пост оруулах юмаа

0  |  0
Top