Охид ариун бол цус ариун

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 05

“Охид ариун бол цус ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүлж, улс үндэстний нөхөн үржихүйг үргэлжлүүлдэг гэсэн философи утгаар нь хамаатуулан үзэхэд л хангалттай билээ. Мэргэдийн цэцэлсэн энэ мэт сургамжит үгийг өдгөө монгол эмэгтэйчүүд хэрхэн биелүүлж байна вэ. Өвгөдийн хэлсэн үнэтэй үгийг өнөөдөр дагаж байна уу. Хариулахад харамсалтай л юм. Бодит үнэнийг учирлахад монгол охидын нэр хүндийг бохир бизнес баллаж байна. Өнөө цагт ариун нэртэй охид, ариун төр ярихтай манатай байна.

“Биеэ үнэлэх” хэмээх бохир бизнесийн хар давалгаанд монгол охид нэгэнт “живжээ”.   Баар цэнгээний газар, буудлын өрөө, эсвэл саун массажны газраар л биеэ үнэлэгчид орогнодог гэсэн ойлголт өнөөдөр үгүй болсон байна. Өдгөө биеэ үнэлэлтийн бохир бизнес хүрээгээ тэлж фэйсбүүкийн чат, сошиал орчны оролцоотойгоор олон бүсгүй биеэ үнэлдэг болсон гэнэ.

 Улмаар биеэ үнэлэгчдийн нас залуужиж, арга нь нарийсаж буй тухай ч холбогдох албаныхан хэлж байна. Сүүлийн үөд телевизийн чаатаар танилцах, интернэтээр холбогдож, биеэ үнэлэх байдал гаарч байгаа тул цагдаагийнхан арга хэмжээ авч, биеэ үнэлэгчдийг эрэн сурвалжлан саатуулахад бэрхшээлтэй болжээ. Ингээд биеэ үнэлэгчтэй холбогдох зарим баримт жишээг доор дурдъя.  

ИНТЕРНЭТЭЭР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ИХЭССЭЭР БАЙНА 

Өдрөөс өдөрт биеэ үнэлэгчдийн арга ухаан нарийсч байхад цагдаагийн байгууллагынхан хянаж, зогсоож дийлэхгүй байх нь арга ч үгүй юм. Урьд нь биеэ үнэлэгчид нууц далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол одоо эрс өөрчлөгджээ. Өдгөө интернэтээр биеэ үнэлэгчид олноор бий болж, цагаандаа гарсан байна. Тодруулбал, веб камераар царай зүсээс эхлээд биеийнхээ бүх хэсгийг харуулж, тэгээд үнээ тохироод дараа нь хаана уулзахаа болздог гэнэ. Гол нь иймэрхүү аргаар биеэ үнэлж байгаа охид нь насанд хүрээгүй байх нь элбэг аж. Тэр охидын зарим нь нэг цаг хамт байхад 20-30 мянган төгрөг гэж байхад зарим нь 100 мянгаар өөрийгөө үнэлэх охин ч байх жишээтэй гэнэ. Эндээс харахад ханш нь харилцан адилгүй байдаг аж. Биеэ үнэлэх арга нарийсч байхад дагаад хүний наймааны хэрэг ч газар авч, арга хэлбэр нь боловсронгуй болж байгаа тухай цагдаагийнхан хэлж байв. Монгол Улсын эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд “биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байдаг ч өнөөдөр энэ хуулийн заалт цаасан дээр буй бичиг төдий л байна. Нэр бүхий сайт, лавлах утасны цаана зохион байгуулалттай биеэ үнэлэх явдал байгаа эсэхийг цагдаагийнхан л шалгахаас өөр тэмцэх арга мухардаад байгаа юм.  

 “ШИРЭЭНИЙ ҮЙЛЧЛЭГЧ” ГЭЖ ХЭН БЭ? 

Цагдаагийнхан караоке, бааруудын ихэнх хувь нь “ширээний үйлчлэгч” нэртэй биеэ үнэлэгч нарыг орогнуулдаг болохыг илрүүлжээ. “Ширээний үйлчлэгч” нэрийн дор биеэ үнэлдэг охид тухайн үйлчилгээний газрын ажилчид биш байдаг гэнэ. Тэд нэг удаа ширээнд суусныхаа төлөө үйлчлүүлэгчээсээ арван мянган төгрөг татдаг байна. Харин цаашаа нэмэлт үйлчилгээ авахыг хүсвэл, хүслээр нь болгодог гэнэ. Нэмэлт үйлчилгээ гэдэг нь биеэ үнэлэхийн нэр аж. Биеэ үнэлэгчид 50-100 хүртэл ам.долларын ханштай. Энэ мэтээр ширээний хүүхэн орлогынхоо тал хувийг өөртөө үлдээж, талыг нь баарны эзэнд өгдөг гэнэ. Ийм байдлаар үйлчилгээ явуулдаг газруудын ихэнх нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байдаг нь шалгалтаар нотлогджээ. Тухайлбал, Солонгосын иргэн Кан Ю Сик гэгч этгээд Баянгол дүүргийн аравдугаар хорооллын “Кореана” зочид буудалд байрлах “Вольво” караоке бааранд охидын биеийг үнэлүүлж байгаад баригдсан байна. 

 МАССАЖИСТ НЭРИЙН ДОР БИЕЭ ҮНЭЛЭГЧИД 

Энэ нэрийн дор биеэ үнэлдэг байдал бий болоод удаж байгаа тухай албаны хүн хэлж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн газарт 100 гаруй саун, массажны газар бүртгэлтэй байдаг байна. Саун, массаж нэрийн дор охид эмэгтэйчүүдийг зохион байгуулж, биеийг нь үнэлүүлж, ашиг олдог этгээдүүд ихэссээр байгаа гэнэ. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн газарт охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлдэг найман гэмт хэрэг бүртгэгджээ. Харин өнгөрөгч 2016 онд энэ төрлийн 27 гэмт хэргийг цагдаагийнхан илрүүлсэн байна. Тухайлбал, иргэн П.Д 2007 оноос хойш Баянгол дүүргийн гуравдугаар хороо Төмөр замын цагдаагийн хэлтсийн урд талд тодорхой хаяггүй саун, тус дүүргийн зургадугаар хороо, “Принц” зочид буудлын байранд, мөн хорооны гэмтлийн эмнэлгийн урд “Паттаяа” саун массажны газар массажист нэрээр биеэ үнэлэгчдийг орогнуулж байжээ.  

 12-ХОН НАСТАЙ ОХИД ТЕЛЕВИЗИЙН ЧААТААР БИЕЭ ҮНЭЛЖЭЭ 

Дунд сургуулийн тавдугаар ангийн охид телевизийн чаатын тусламжтайгаар биеэ үнэлсэн хэрэг өнгөрсөн онд гарч байлаа. Арван хоёрхон настай нэг ангийн гурван найз телевизийн чаат үзэж байгаад мөнгө олох шинэлэг санаа олсон нь биеэ үнэлэх арга байсан аж. Тэд “Санхүүгийн туслалцаа үзүүлэх хүнтэй нас харгалзахгүй танилцана” гэсэн мэссежийг тусгай дугаарт илгээжээ. Үнэхээр ч тэдний санаснаар нь болж, зарын дагуу нэг хүн залгасан байна. Ингээд гурван охин зараар танилцсан залуутай уулзжээ. Ийнхүү арван жилийн гурван охин 30 гаруй насны эрэгтэйтэй уулзаж, биеэ үнэлсэн байна. Охидыг гэрээсээ гараад хоёр хоносны дараа ээж, аав нь цагдаагийн газар бүртгүүлж хайж эхэлжээ.   Хүний наймаа, элдэв гэмт хэргээс айсан эцэг эхчүүд цагдаад хандсан нь энэ. Цагдаагийнхан охидыг гэрээсээ гараад гурав хонох гэж байхад нь олжээ. Охидыг байцаасны эцэст тэр хүнээс тус бүр арав, арван мянган төгрөг авсан болохоо хүлээжээ. Хэдий тэд 12-хон настай ч зоосны нүхээр амьдралыг харах болжээ. Энэ мэт баримтаас харахад монгол охидын эрхэмсэг бардам зан, ариун нандин журам алга болсон нь илт байна. “Биеэ үнэлэлт” гэх энэ бохир бизнес жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байх уу. Нийгмийн гаж үзэгдэл болсон энэ байдлыг даруй таслан зогсоох арга хэмжээг төр засгийн хэмжээнд авах шаардлагатай болсныг дээрх жишээ бэлхнээ илтгэнэ. Тэгэхгүй бол охид ариун байж гэмээнэ төр ариун байхын “теорем” алдагдагдахад хүрээд байна.  

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
dnivra (202.55.180.2) 2017 оны 08 сарын 07

ardchlal anrhi zadgai zavhai niigem bish haRINCH HATUU CHAND HUULITAI ULC ORON BAIJ IRGEDEE HAMGAALAH HEREGTEI

0  |  0
А(27.123.212.137) 2017 оны 08 сарын 06

Юун төр мөр гээд балайраад бгаан бэ?Охид ариун бол цус ариун Түшмэд ариун бол төр ариун гэдэг шдээ

0  |  0
А(27.123.212.137) 2017 оны 08 сарын 06

Юун төр мөр гээд балайраад бгаан бэ?Охид ариун бол цус ариун Түшмэд ариун бол төр ариун гэдэг шдээ

0  |  0
хүн хүн (103.10.23.123) 2017 оны 08 сарын 06

Монголын төр нь хулгайч нарын үүр болож , Төрийн алба нь эрх мэдэлтэй хулгайч нарын бөхс долоогч долдой хахуулч шуналтэй юу ч хийгээс буцахгүй ношуудаар дүүрсэн Улс нь үндсэний үүлдвэргүй би болгож бүтээх гэж зүтгэж байнаа хүмүүсийн төр нь хахуулч бөхс долоогч түшмэдүүд дарамталсан Би болгосон мөнгийг нь эрх мэдэлтэн нар илдэв аргаар хувааж хулгайлаж өөрийн болгодог, Ард иргэд нь ажилгүй орлогүй ийм байхад бид хэнийг буруу гэх юм вэ ,,

0  |  0
.(202.9.40.10) 2017 оны 08 сарын 06

Үндсэн хууль гэж муу өгөр хар хуулиар улс орны хөгжил хүн амын амжиргааны түвшин улс орны тусгаар тогтнол эдийн засгийн туснаар тогтнол бүх юмаа алдаж доошоо орсон гэдгийг л нэг ойлгомоор. Энэ эцэг хууль гэж бархираад тэр хар хуулиараа луйварчид Монгол эх орныг минь ганц баллаж байгаан энэ хар хуулиар эрх баригч нэрт луйварчид биднийгээ ингэж алаж шулж байна

0  |  0
зочин(103.57.92.172) 2017 оны 08 сарын 06

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ. 99041126

0  |  0
jj(81.106.11.204) 2017 оны 08 сарын 05

Mongoldoo baigaa yanhanuudaa diilehee bolison uym bol gadaadad baigaa Mongoliin neriig shavar shavhaigadaadtenemelyydiin holij buzarlaj baigaa yanhanuudaa bol hezeech barij zogsooj chadahgyi uym bnadaa .baruun europiin ihenhi uls ornuudaar lneg Mongoliin neriig gutaasan yanhanuud bna shyydee. Facebook orood l yz bygd uusdiiguu Englisheer nerlesen yanhanuud baigaa.Ema Ewa Jenny ch geh shig turul turuluuruu baigaa. yana daa yana.

0  |  0
Kkk(77.82.254.150) 2017 оны 08 сарын 05

Аа муусайн охидуудаас болоод даргм нар хулгай хийгээд байгаам байш дээ. Бүх охидуудад төмөр бандааш өмсүүлчвэл төр ариусахнээ. Хахаха.

0  |  0
ok(182.160.0.97) 2017 оны 08 сарын 05

yag unendee mongol erchuud huchirheg boloh heregtei, avsan avgaigaa aytaihan avaad yvah heregtei. Ihenh ingej yvj baigaa ohiduud aav ni archisan , esuul zoddog nuhurtei baisan, esuul er ni jaahan mungunii baraa harahaaraa banzaldadag mongol erchuudees bolson baidag. tertee tergui em hun urt gezeg uhaan boginotoi uls. Mongol erchuud, yalangya eregtei huuhedtei mash bolovsrol olgoh heregtei bainaa. tgehgui bol ems yahavdee. yanaa tailand shig bolchuul.

0  |  0
Zochin(103.26.194.221) 2017 оны 08 сарын 05

Ta nat gadaadin ondor hogjiltei uls ornuudog hardaa. Yapon Hyamad Solongos Oros geh met. Mash hurdan hogjson bna. Tegehed yajin manaih hog novshindoo daragdsan gyilgachidtai arhichidtai deerees ni zavaan bna. Gadaadin uls ornuudaas suralts.

0  |  0
zochin(103.26.194.221) 2017 оны 08 сарын 05

Vnen vg shdee. Tor iim muu bgaa bolood ohid heden myangaaraa bie vnelj bna. Uls ornig avch yvdaggvi hed heden eronhiilogchtei bgaad yah yum be. harin uls ornig hogjuuleed avch yvdag neg eronhiilogch bid nart heregtei. Bas ohidiin humuujil gej neg tom yum bna. Ohidoos bolj bgaashdee yaj ichihchgvi bie venlj chadjinaa. Enenees bolood haldvart ovchin avchin bas taraajin. Bidnii amidral yaagaad yaduu bna gej bodjin. Mulguu eronhiilogchtei bvgd heel hahuulin tsaana mash ih mongotei bolj huuli yosig sahihgvi bna. Heel hahuuli iim ih bgaad bval huuli gej bh hereg alga. Huuli bgaad yahin.

0  |  0
tur niigemee saihan (182.160.2.56) 2017 оны 08 сарын 05

deeree huluu olohgui bol dooroo guidlee olohgui gej ene dee tur niigem ni togtowrtoi ajiltai orlogtoi irgedtei bolson bol iim zuil aajimdaa alga bolno shuudee tur niigem ni shudraga bus awilga heel hahuuli baisaarl baiwal ene zuil hezeech ustahgui shuudee

0  |  0
?(202.9.40.122) 2017 оны 08 сарын 05

Цус цус ариун. Харин хүний эрхийн хуульч Ичинноров гишүүн асан Оюунгэрэл нараас эхлээд гадаад өвөө нарын залуу эмгэнцэрүүд юу хийж байгаагаа эндээс нэг хармаар за жендер тендер ярьсан Зантгар Зана Сүхжаргалмаа энээ тэрээ чавганцуудаас ч ганц болж байгоо. Монгол улс Монгол хүн дорно дахины ард түмний нэг хэсэг өөрийн гэсэн ёс журамтай ард түмэн байсан нь саяхандаа. Манай эмс өөрсдөө хаданд гарч модонд авирчаад буухгүй болсон төр баринаа би гээд л бархирчихна тэгээд өнгөрөө. Монгол улс минь яана даа. Одоо бүр эмс нь эрийнхээ дээр байдаг эртний улсын ген Өмнөговиос олдлоо ч гэх шиг КККК

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 08 сарын 05

ezeg eh ni hyyhdee yu hiij baigaag shalgaj baih estoi shdee, gadnii ornuudad tiim sait ruu oroh bolomjgui haadag, tor ni um hiihgui huuliach zov gaargaj medehgui, zagdaa nar ni shaltag heleed hezyyg gaihaad suuj baidag,,,interneteer biee ynelehiig barj yadaad baihdaa yahav dee, dor ni haigaad barina, gadnii portal baih ni yamar hamaa baina, teriig ni ashiglasan l bol barih l heregtei bizdee,,,Zagdaagiinhan IT mergejiltnee tusad ni sain beldeech !!!!

0  |  0
GG(103.229.120.161) 2017 оны 08 сарын 05

HET BELENCHILEH SETGELTEI MUNGU MURUUDUJ USSUN HET MATERIALLAG SHUNALTAI HYAMADHAN EMSEER DUURCHIHLEEDEE!!! BOLOOGUIE GADAADAD HEDEN JILEER BIYE UNELCHIHEED ICHIHJGUI HUNII NUHUR URUU TATAJ GUIDEG 19 OHIDUUD IH L BN!!! BUUR EREEND BIYE UNELEED HUUHEDTEI BOLCHIHOOD HOGOND HAYSAN IIM L EMS OHIDOOR DUURCHIHSEN UYED AMIDARCH BNDAAA!!!!

0  |  0
ИРГЭН(202.72.245.200) 2017 оны 08 сарын 05

ОХИД БУРУУГҮЙ ШҮҮ. МАНАЙ ХУЛГАЙЧ ДАРГАНЦАРУУД БУРУУТАЙ. ХУЛГАЙЧ ДАРГАНЦАРУУДЫГ ДАРААГҮЙ ЦАГТ НИЙГЭМД БАЙГАА ЯМАРЧ МУУ ЮМ АРИЛАХГҮЙ

0  |  0
Зочин(202.179.25.155) 2017 оны 08 сарын 05

Түшмэд ариун бол төр ариун шүү дээ. Охид энд ямар хамаатай билээ?

0  |  0
Top