Путин, Меркель нарын амралтын ялгаа

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 07

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уламжлалынхаа дагуу Сибирьт амарч байна. Тэрбээр амралтаараа эрэгтэйлэг байдал, булчинлаг бие хаагаараа гайхуулж яваа бол Германы Канцлер Ангела Меркель Өмнөд Тирольдоо дуурь үзэн, кимоногоор гоёж яваа аж. Гэхдээ Канцлер Меркель гэрэл зурагчингүйгээр, нүцгэлэхгүйгээр амарч явна гэж Германы “Abendzeitung” сонинд бичжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч байгальд явахдаа ихэвчлэн дээгүүрээ нүцгэлж, эр бяраа гайхуулж байгаа гэнэ. Харин Германы Канцлерын эрээн кимоно олныг гайхшруулаад авчээ. Меркель кимоно болон хар өмдтэйгөөр дуурийн нээлтэд очсон байна. Энэ талаар Германы хэвлэлүүд “Путин, Меркель хоёр улс орноо удирдах өөр, өөр арга барилтай шигээ амарч зугаалах өөрсдийн гэсэн аргатай бололтой. Путин гартаа том загас барин Сибирийн байгальд нүцгэн зогссон байхад Меркель Өмнөд Тиролийн уул усаар зугаалахаа түр орхин дуурь үзэж явна” гэж мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч түүнчлэн Батлан хамгаалахын сайдтайгаа цэрэг хувцастайгаар загас барьж яваа харагдсан бол Меркель сонгодог хөгжим сонсохыг илүүд үзэж, Зальцбургт Дмитрий Шостаковичийн алдартай дуурийн нээлтэд очсон байна. Германы Канцлер энэ үеэрээ 2008 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгийн нээлт дээр өмссөн шигээ кимоногоор гоёжээ.


О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
inaq(108.204.249.1) 2017 оны 08 сарын 08

Putinii ch yostoi er hunii huder chiireg tseejin bieeeree gaihuulsan bh shiv.

0  |  0
ganbaatar.D(103.57.93.220) 2017 оны 08 сарын 08

zuv. demjine

0  |  0
ganaa(2.64.1.140) 2017 оны 08 сарын 07

Soyoliin yalgaa n haragdaj bgaa yum. Bas humuunleg bdal bolovsroliin tuvshin geh met

0  |  0
зугаацагч(103.10.22.38) 2017 оны 08 сарын 07

энэ авгай үүнээс өөрөөр яаж амарч чадах юм вэ. ямар хөл бөмбөг тоглолтой биш. харин хэдэн чавганцтай нийлээд хөзөр тоглож болох юм байна шүү

0  |  0
ёажу(66.181.179.184) 2017 оны 08 сарын 07

меркель хувцсаа тайлбал ямар харагдах вэ. Тайлж болохгүй юм чинь кимоно өмссөн байна

0  |  0
Top